Завханы театрт “Өндөр гэгээн” дуулалт жүжиг мориллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Завханы театрт “Өндөр гэгээн” дуулалт жүжиг мориллоо

Завханы театрт “Өндөр гэгээн” дуулалт жүжиг мориллоо

Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт Г.Занабазарын амьдралаас сэдэвлэсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг тус театрт өнгөрөгч даваа гаригт (2018.03.05) нээлтээ хийлээ. Уг жүжгийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар найруулжээ. Зохиолыг Төрийн шагналт Ц.Бавуудорж бичсэн бөгөөд монголчууд эв эеийг эрхэмлэж, залуу үеийнхэн монгол ахуй, түүхэн уламжлалаа дээдлэн хадгалж явахыг сургажээ. Хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ерөнхий зураачаар Улсын драмын эрдмийн театрын зураач Т.Ганхуяг ажилласан байна.

Жүжгийн гол дүр Өндөр гэгээнд тус театрын жүжигчин Ч.Лхагвадорж, Номунд Э.Мягмарцэцэг нар тоглож байгаа аж.

“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Завхан аймгийн Хөгжимт драмын театрт гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэл тоглох бөгөөд Уланбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймагт тоглохоор төлөвлөж байгаа юм байна.

ӨНДӨР ГЭГЭЭН дуулалт жүжиг: (2018.03.05-9)

  • ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ УДИРДАГЧ: УИХ-ЫН ДЭД ДАРГА Я.Санжмятав
  • ЕРӨНХИЙ ПРОДЮСЕР: Д.Батсайхан
  • ГҮЙЦЭТГЭХ ПРОДЮСЕР: СТА Г.Солонго
  • ЗОХИОЛЧ: Төрийн соёрхолт Ц.Бавуудорж
  • ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: УГЗ Т.Сэр-Од
  • ЕРӨНХИЙ ЗУРААЧ: СТА Т.Ганхуяг
  • БҮЖИГ ДЭГЛЭЭЧ:СТА В.Энхтайван, СТА А.Отгон
  • ШАШНЫ ЗӨВЛӨХ: Ц.Мөнх-Эрдэнэ
  • ТУСЛАХ НАЙРУУЛАГЧ СТА Б.Сандуйжав,
  • МЕНЕЖЕР З.Нямзул
  • ХУВЦАСНЫ ДИЗАЙНЕР: Ц.Уянга
  • ГҮЙЦЭТГЭХ ЗУРААЧ: Ж.Гоомарал,
  • ДУУНЫ НАЙРУУЛАГЧ Г.Мөнхжаргал
  • ГЭРЛИЙН НАЙРУУЛАГЧ: Я.Чадраабал
  • ТАЙЗ ЖИЖИГ ХЭРЭГЛЭЛИЙН ЭРХЛЭГЧ: В.Энхбаяр, Б.Цэрэндаш
  • ХУВЦАСНЫ ЭРХЛЭГЧ: С.Чулуунцэцэг

Гол дүрд:

  • ӨНДӨР ГЭГЭЭН Ч.Лхагвадорж
  • НОМУН: Э.Мягмарцэцэг

Дүрүүдэд:

  • МАНЖИЙН ХААН Б.Баярбаатар
  • МАНЖИЙН ХАТАН: Б.Ариунзаяа
  • ТОЙМ ЛАМ: СТА Б.Сандуйжав,
  • ШАВЬ Д.Батундрах, СТА Э.Золсайхан
  • ЗАНАБАЗАР-1 С.Нямжав
  • ЗАНАБАЗАР-2 А.Цэрэнбалжир
  • Хөгжимт театрын уран бүтээлчид

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж