Сирид Оросын онгоц осолдож, 39 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Сирид Оросын онгоц осолдож, 39 хүн амиа алджээ

Сирид Оросын онгоц осолдож, 39 хүн амиа алджээ

Сирийн Хмеймин агаарын баазад өчигдөр (2018.03.06) Оросын тээврийн Ан-26и онгоц газардах үедээ осолдсоны улмаас 39 хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тэдний 33 нь зорчигч, зургаа нь онгоцны хөлгийн багийн ажилтнууд байсан гэнэ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Ан-26 онгоц газардахад 500 метр дутуу байхад осолдсон гэнэ.  Ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар техникийн гэмтлийн улмаас осол болсон байж магадгүй гэнэ.  ОХУ Сирийн засгийн газарт босогчдын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор цэргээ оруулснаас хойш ийм осол байнга гарах болсон байна.

2016 оны арванхоёрдугаар сард Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотын ойролцоох Адлер нисэх буудлаас хөөрсөн Ту-154 онгоц осолдож, 84 зорчигч болон нислэгийн багийн гишүүд амиа алдсан юм. Онгоцонд Оросын цэргийн ансамблийн 60 гаруй уран бүтээлчид Сири дэх орос цэргүүдэд баярын концерт тоглохоор зорчиж явсан юм.

Сирийн Дамаск хотоос 241 км-ийн зайтай оршдог Хмеймин бол тус улс дахь Оросын хамгийн том цэргийн бааз юм.  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадтай уулзахаар 2017 оны арванхоёрдугаар сард тус цэргийн баазад зочилж байсан юм.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж