Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампт захиа бичиж, хоёр зүйл дээр туслалцаа хүссэн байна. Энэ нь Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй квотгүй оруулах, Хоёрдугаарт, Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан оффшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүсжээ.
Тэгвэл Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй квотгүй оруулах асуудлаар нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-ын Конгресс дээр уулзалт хийсэн байна. Хэрэв оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй гаргавал ажлын байр ч нэмэгдэнэ гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж.
Т.НОМИН