Газраа яаралтай өмчилж аваарай | News.MN

Газраа яаралтай өмчилж аваарай

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Газраа яаралтай өмчилж аваарай

Газраа яаралтай өмчилж аваарай

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүллээ. Энэ удаагийн аян Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Аяны хүрээнд 13463 нэгж талбарыг газар дээр нь үзэж ямар нэг зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 3 сарын аяныг зохион байгуулж, нийт 5423 нэгж талбарыг газар дээр нь үзэж, зөрчил маргаангүй 2571иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажилласан. Аяны хүрээнд зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан арилгах, кадастрын зургийн зөрүү арилгах, орц гарц гаргах зэрэг 220 нэгж талбарт газар зохион байгуулалтын ажил хийгдсэнээр иргэдийн  газраа өмчилж авах боломжийг бүрдүүлж өгсөн гэж нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-07 43.228.129.79

баянзүрх дүүрэг захирагчаа томилж захирамж шийдвэрээ гаргаач ээ. Бичиг баримтаа бүрдүүлж өгөөд 1 жил болж байна. Очихоор захирагч томилогдоогүй л гэх юм тэгээд олон нийтийн мэдээлэлээр нэг л их шийдвэр гаргаад шийдвэрлэж өгөөд байгаа юм шиг ярих юм.

Avatar

Зочин 2018-03-07 66.181.177.128

Hunii erhend hugatsaanii hyazgaar togtooj bolohuu. Undsen huulid amid yavah bolon umchluh erhiig darhalj ugsun baidag. Hetel ene n ta 5 sariin 1 hurtel amid baih erhtei gej baigaatai adil yum. Erhee hamgaalj temtseh heregtei

Avatar

Зочин 2018-03-07 182.160.1.235

Газар аваагүй үлдсэн иргэдэд Цахимаар хувьчлаачээ. Өргөдөл ….. түмэн бичиг баримт шаардаад байгаа нь АВИЛГАЛ нэхсэнтэй адилхан. Урьд нь элдэв бичиг шаардалгүй ЦАХИМААР хувьчлал хийгээд болоод байсан шүү дээ.

Avatar

Зочин 2018-03-07 202.131.244.188

Та бүхэн эрх ашгаа хамгаалах ажил хийхгүй бол Саранд хуцажл байхаас яахав дээ Хохь чинь

Avatar

Зочин 2018-03-07 202.131.244.188

Үлдсэн авч чадаагүй газарт Энэ сонгосон эзэд чинь эзэн сууж дараагын ажиллагаагаа эхлүүлэх арга.

Avatar

Зочин 2018-03-07

Яаралтай ч гэх шиг. Авмаар байна, боломжтой газар нь хаана байна? Уулын ам хаагаад хашаа барьчихсан луйварчдын газрыг иргэдэд өмчилж өгөх хэрэгтэй. Хувьчлахгүй гэсэн ой мод, гол оруулаад авчихсан газрыг хураачих хэрэгтэй. Эсвэл ой модтой, голтой газраа ч хуваарилаад өгөх. Хашаан дотуур гол урсаж л байг.

Avatar

Оюунсүх 2018-03-07 27.123.212.136

Хотод газар хувьчлаад л байвал утаа хэзээ ч багасахгүй. Энэ газар хувьчлал тэнэг архичин Батүүл л анх санаачилж хөдөөнөөс баахан ардууд нүүж ирээд УБ утаанбаатар болсон доо. Одоо хотын эргэн тойронд газар хувьчлаад л байх юм. Юу бодож Хувхай Толгойтын үгээр яваад байна аа!!!! Утааг багасгая гэж байгаа бол газар хувьчлалыг зогсоох ёстой.

Avatar

2018-03-07 202.9.40.195

27.123.212.136 чи психиатрын эмчид үзүүл

Avatar

зочин 2018-03-07 59.153.115.105

Газар өмчлүүлэх асуудлыг хугацаагүй болгох хуулийн төсөл боловсруулж бгаа гэж дуулсан.
УИХ-ын 76 гишүүд дэмжээрэй. Тэгвэл та нарыг ард түмний төлөөлөл гэж тооций.

Avatar

Хогнууд шүү 2018-03-07 202.72.245.209

ЭНЭ МАН ДАНДАА АРД ТҮМНЭЭ ХААЖ БООЖ ДАРАМТАЛЖ БАЙХ ЮМ АА, НЭГ МУУ ӨӨДӨСХӨН ГАЗРЫГ ИРГЭН БҮРТЭЭ ХУГАЦААГҮЙ ӨМЧЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ НЬ ҮҮ, ШИНЭ ТӨРӨХ МОНГОЛ ХҮН ХОХИРОХ НЬ БНА Ш ДЭЭ, МОНГОЛД ТӨРӨӨД ХЭРЭГГҮЙ ГЭЖ БГАА ЮМ УУ, ФЫЗДАНЫ ХОГНУУД ШҮҮ

Avatar

60000 2018-03-07 202.9.40.85

irgediin huviin gazriig niislel ni uuriinh yum shig 60,000 tugruguur uneleed baihad gazartai gazarguin yalgaa alga tiimuu???

Avatar

Тэнэгтээрэй 2018-03-07 122.201.22.131

Аян маян гэж тэнэгтээрэй Эзгүй хээр хэн газар авдгийн Зүгээр л зөнд нь орхи Авах нэг аваад авахгүй нэг хүлээгээд байж л байг Юунд нь яарч адгаад хүний өмчлөх эрхэнд халдаад байна вэ луйварчдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж