RE/MAX Mongolia Азийн бүсийн шилдэг улсаар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

RE/MAX Mongolia Азийн бүсийн шилдэг улсаар тодорлоо

RE/MAX Mongolia Азийн бүсийн шилдэг улсаар тодорлоо

Үүлнээс дээгүүр амжилтыг билэгддэг улаан цагаан цэнхэр өнгийн RE/MAX-ийн бөмбөлөг Улаанбаатар хот даяар байршин бидэнд хэдийн танил болжээ. Эдийн Засгийн гол хөдөлгөгч хүч болсон барилгын салбар хүндхэн үед үйл ажиллагаа эхлүүлж байсан RE/MAX Mongolia-ийн хамт олон 2 жилийн хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын хүрээнд үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй Эрдэнэт хот руу өөрийн салбараа нээж хурдацтай хөгжиж буй RE/MAX Mongolia нь 2017 онд маш өндөр бүтээмжтэй ажилласан билээ.

2018 оны босгыг 22 оффис 350 агенттайгаар давж, 2017 онд 78 тэрбумын борлуулалттай ажиллаж чадсан тэдний амжилт үүгээр тогтсонгүй.

Үл хөдлөх хөрөнгийн хамгийн том чуулга уулзалтанд зүй ёсоор тооцогддог Лас Вегас хотод жил бүр зохион байгуулагддаг RE/MAX R4 арга хэмжээнд 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирсэн билээ.

Дэлхийн нийт 80 гаруй улсын 10,000 гаруй шилдэг мэргэжилтнүүд нэг дор цугласан, RE/MAX компанийн 45 жилийн ойн арга хэмжээ давхацсан энэ томоохон үйл явдлын хамгийн хүндтэй хэсэг бол 2017 оны шилдгүүдээ шалгаруулах юм.

Энэ жил RE/MAX Mongolia-ийн хамт олон өнгөрсөн жилийн амжилтаа улам бүр ахиулан

  • Азийн бүсийн шилдэг улс “Region of the year Asia Pacific Region”

  • Leading by example буюу хүндэтгэлийн тусгай шагнал

  • ‘Regional director of the year” Г.Тэмүүлэн

  • 2017 оны бүсийн шилдэг агент RE/MAX Realty оффисын реалтор С.Батцэнгэл олон улсын түвшинд үнэлэгдэж 100%

гэсэн хүндтэй шагналуудыг авлаа. Ингэснээр Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд Монгол улсаа сурталчилж өгсөн гайхалтай үйл явдал болсон юм.

Дашрамд сонирхуулахад Азийн бүсэд Энэтхэг, Япон, Солонгос, Хятад зэрэг өндөр хөгжилтэй, томоохон улсуудтай өрсөлдөн тэргүүлж Азийн Бүсийн шилдэг улсаар шалгарч чаджээ.

Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг Дэлхийн жишигт хүргэх зорилгодоо улам бүр ойртож хэрэглэгчиддээ олон шинэ үйлчилгээг хүргэсээр яваа RE/MAX Mongolia-ийн хамт олонд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж