Хорооллын доторх замуудыг шинэчилж дуусч байна

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Хорооллын доторх замуудыг шинэчилж дуусч байна

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хотын доторх 59 гудамж замд 1.25 тэрбум төгрөгийн 28098 м2 нөхөөс, 131500 урт метр заадас засварын ажил хийхээр жагсаалт гаргажээ. Батлагдсан ажлуудыг 12 багц болгон нээлттэй тендерт шалгарсан есөн байгууллагатай  1.17 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан гүйцэтгэсэн байна. Түүнчлэн төвийн зургаан  дүүргийн орон сууцны хороолол доторх 11.28 км 17 авто замын шинэчлэлтийн ажлыг 11 багц болгон гүйцэтгүүлэхээр 10 байгууллагатай нийт 3.14 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж есөн  ажлыг бүрэн гүйцэтгээд байгаа  аж. Тухайлбал Хан-Уул дүүргийн Оргил рашаан сувилал орчсын орон сууцны хороолол доторх 0.9 км зам, Сүхбаатар дүүргийн 1,2 дугаар хорооны орон сууцны хорооллын 0.8 км зам, Сонгинохайрхан дүүргийн таван шарын хороолол доторх 1.1 км зам,нэгдүгээр төрөхийн урд талын 0.4 км зам зэргийг бүрэн шинэчилж дуусчээ. Харин  Баянзүрх дүүргийн Улиастайн эцсийн буудлын зогсоолын талбайн шинэчлэлт 20 хувь, тус дүүргийн нэгдсэн эмнэлэг орчмын 0.6 км зам, зургадугаар хороо Оюутны хотхоны орчмын 1.0 км, 14 дүгээр хорооллын доторх 0.2 км замын шинэчлэлийн ажил 90 хувьд хүрээд байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж