Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Францын улс төр, нийгмийн ухаан, гадаад харилцааны тэргүүлэгч сургуульд лекц уншихаар болжээ. Түүнийг тус сургуулийн захирал, Итали Улсын Ерөнхий сайд асан Энрико Летто “Монгол Улсын Гадаад харилцаа, аюулгүй байдал” сэдвээр лекц уншуулахаар урьсан байна.
Францын улс төр судлалын сургууль буюу Сионс По нь 1872 оноос эхлэлтэй, Европын улс төр, нийгмийн ухаан, Гадаад харилцааны чиглэлийн тэргүүлэгч сургуулийн нэг юм. Уг сургуулийг Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Ерөнхийлөгч асан Франсуа Олланд, Никола Саркози, Жак Ширак, Франсуа Миттерон нар төгсчээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ