Засгийн газар татварын дөрвөн том хуулийг шинэчлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
Эдгээр хуулиас Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг “Хууль төрөхийн өмнө” буландаа онцлон танилцуулж байна.
Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуулийг шинэчилснээр зээлийн хүү буурах, гаднаас шинэ эх үүсвэр татах боломж нээгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна. Энэ хуулийн хүрээнд дараах таван төрлийн татварыг өөрчлөхөөр төлөвлөж байна. Үүнд:
- Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийн татварыг 15 хувь болгох
- Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 хувь болгох
- Банкны зээлээр хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварын 5 хувь болгох
- Х тайлантай аж ахуй нэгж улиралд 60 мянган төгрөгийн татвар төлөх
- Эрх борлуулсны орлогыг нийт дүнгээс 30 хувиар тооцож татвар авдаг байсныг олсон ашгаас 10 хувиар авдаг болгох
Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргажээ. Тиймээс татварын бааз суурийг нэмэгдүүлэх үүднээс Х тайлан өгдөг аж ахуй нэгжээс татвар авахыг дэмжиж байгаагаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав илэрхийлэв. Тэрбээр “Аж ахуй нэгж бий болох, мөхөх үйл явц нь байгалийн жамтай адилхан. Тийм учраас аж ахуй нэгж бүртгүүлээд эхний жилүүдэд хөнгөлөлт эдэлдэг. Гурав дахь жилээс бүх татвараа төлөөд эхэлнэ. Хэзээ нэгэн цагт тухайн компани дампуурах буюу өтөл насанд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт олгодог. Бид Үндсэн хуулийг хийхдээ компани байгуулагдсан бол 50-60 жил болдог, компани бол мөнхийн зүйл гэж гэнэн байдлаар хуулиа хийсэн. Өнөөдөр бол өмчүүдийн хоорондын харилцааг маш сайн гаргаж өгөх ёстой.Манай эдийн засаг сүүлийн хэдэн жил яагаад 10 дахин өссөн бэ гэхээр ашигладаггүй капиталуудаа эргэлтэд оруулж эхэлсэн. Тэрхүү капиталаас авч байгаа татвар нь эдийн засгийг 10 дахин өсгөж байгаа тохиолдолд бид татварын системээ эргэн харахгүй бол хуушуур зарж байгаа хүнтэй адилхан байж болохгүй” гэсэн юм.
Үүнээс гадна Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуульд таван шинэ нөхцлийг бий болгохоор төлөвлөж байна. Үүнд:
- Барилга байгууламжийн элэгдэл байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулах
- Нэр томъёоны тодорхойлолтуудыг өргөтгөх
- Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болох
- Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасч тооцох
- Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлэх зэрэг багтжээ.
Татварын багц хуулийн шинэчлэлийг шат шатны байгууллагуудаар хэлэлцүүлээд, ирэх хаврын чуулганаар батлах төлөвлөгөөтэй байгаа юм. Тиймээс компанийн эздүүд энэ хуулийн төсөлтэй холбоотой санал санаачлагаа хууль санаачлагчид илэрхийлэх бүрэн боломжтой гэдгийг энд сануулах нь зүйтэй болов уу.
Лэгцэг Бадам 2018-03-07 66.181.183.59
Нөат аа эсвэл босгоо нэммээр бна.эсвэл бүх газрууд падаанаа өгмөөр бна.Боломжийн саналууд гарчээ.Баярлалаа.ЖДҮ ээ ээлтэй хууль гаргахыг хүсье.Амжилт
Зочин 2018-03-07 49.0.135.2
Энэ муу ногоон Лхагважав ганцаараа татвар төлаад байгаа юм дандаа ингэж ард түмнийг шулах санаа гаргаж байдаг юм
Зочин 2018-03-07 202.179.27.211
Үнэхээр үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж ямарч орлого олоогүй байж юугаараа 60000 төгрөг төлөх вэ? Хүрэлбаатар шиг тэнэг толгойнууд яаж хууль өөрчилж чадах вэ дээ чааваас , барилгын материалын лангуу, захууд , эмийн сангууд, түц, жижиг дэлгүүрүүдийг бүгдийг НӨАТ-т оруулаач тэгээд бага орлоготой аж ахуйн нэгжүүдийг жилд 1 удаа тайлан гаргуулж татварыг нь төлүүлж болно шүү дээ
мгл 2018-03-07 202.9.40.223
Орлого олоогуй учраас Х тайлан өгч байна шүү дээ. 60,000 төг татвар гэдэг бол дээрмийн нэг хэлбэр. Гэтэл орлого олж байгаа мөртлөө маш бага татвар төлдөг газрууд зөндөө байна. Гадны хөрөнгө оруулалтын ногдол ашигт 20%-оос шууд 5% болгодог чинь ямар учиртай юм вэ? Гадны хөрөнгө оруулалтын элдэв хөнгөлөлтөөр Хятадууд л илүү ашиг олж байна ш дээ.
Irgen 2018-03-07 150.129.141.230
Тийм ш дээ хятадууд 3 жил болоод л нэрээ өөрчлөөд татвараас зугтдаг миний мэдэх 5 удаа нэрээ солиод 16 жил үйл ажиллагаа явуулж байгаа хятадууд байна .Нөт баримт авна гэхээр 10 хувиа нэмж төлөөд ав гээд л сууж байдаг
Зочин 2018-03-07 66.181.190.173
үйл ажиллагаа явуулаагүй байгуулагаас юугаа авах вэ, эхлээд бизнесийн орчингоо сайжруулах хэрэгтэй , ажилгүй хүн олон учир компани байгуулан ажиллах гэсэн оролдлоготой хүмүүс их байна гэхэд татвараар дарамтлан толгой өндийлгөхгүй байх чинь төрийн бодлого уу харин төрийн өмчийг зүгээр хууралйж байгаа гадаадын уул уурхай компаниудттайгаа сайн тооцоо хийж сурах хэрэгтэй тэд чинь монголыг цөлмөж байна. мөн бизнесид ноёлж байгаа том гадааддын хөрөнгө оруулалттай зочид буудал зоогийн газруудад татвар тогтоож чадахгүй байгаа мөртлөө ядарсан бизнес хийж амьдрах гэж байгаа ард түмнээ ийм хуулиар дарамтайлж болохгүй монголчуудаа жаахан ухаантай байл даа
Zochin 2018-03-07 203.91.115.44
1 aj ahuin negjees aj ahui negjiin orlogiin alban tatwar nuutiin tatwar ul hudluhiin tatwar geed 3 n tatwar deerees n hun amiin orlogiin tatwar niigmiin daatgal ene olon tatwaraas undiij chadahgui bna deereh 3 aas yadaj nuut aj ahuin negjiin tatwar 2 ig n negtgej boldogui yum baihdaa.
Zochin 2018-03-07 203.91.115.44
1 aj ahuin negjees aj ahui negjiin orlogiin alban tatwar nuutiin tatwar ul hudluhiin tatwar geed 3 n tatwar deerees n hun amiin orlogiin tatwar niigmiin daatgal ene olon tatwaraas undiij chadahgui bna deereh 3 aas yadaj nuut aj ahuin negjiin tatwar 2 ig n negtgej boldogui yum baihdaa.
Huurch 2018-03-07 202.9.43.97
Цахимаар худалдаа захиалга авч хүргэлт хийдэг бизнесүүд ийн татвар төлөхгүй бна. Зарласан үнээсээ илүү үнэ аваад бна. Гомдол гаргахаар баримтаа гаргаад ир гээд бна. Е баримт өгдөггүй мөртөө ингээд бна шүү. Ийм газрыг яах вэ хуулийн цоорхой ашиглаад байгаа хүн доромжилдог газрыг яах вэ хариу
ЗОЧИН 2018-03-07 202.179.31.78
Гадаадын гар хөлүүд ЭЗЭДдээ үйлчилэх, Тэдний эрх ашигийг хамгаалахад энэ хуулийн ШИНЭЧлэлийн зорилг шиж байна даа
Зочин 2018-03-07 202.21.106.125
Улиралд 60 мянган төг төлж чадахгүй гээд бгаа ААН үүдийг сайн шалга. Ямар яндан псдаанууд вэ. Хувиараа наймаа хийдэг хүмүүсээс сар бүр 60 мянга аваад ААН нэгжүүдээс сар бүр 200-300 мянган төг ав. Яах ч үгүй. Зөөлрөх тусам улам давардаг хүмүүс бна.
Eniig delgeruulj bicheech 2018-03-07 66.181.187.247
Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлэх зэрэг багтжээ.
Зочин 2018-03-07 64.119.21.26
Toroos demjlege bxgyi tatvaraar daramtlana. Tolson tatvar n xenii garaar yaj ys shig idej yyj dyysgadag bilee. Tatvaraa ali bolox bitgii Tol. Exleed toroos torson terbumtangyydaa shalga. Syyliin 20 jild terbumtan toroos ix torson do
Зочин 2018-03-07 202.21.106.133
20000 төгрөгний дүрмийн сантай жижиг компаниуд х тайлан гаргаад 60000 төгрөг төлнө гэдэг үнэхээр хачин юм.Компани байгуулах босго нь дэндүү бага биш үү.
Зочин 2018-03-07 202.21.106.125
20 мянган төгрөгтэй ААН гэж юу бсан юм . Наад захын архичны хармаанд бдаг мөнгө. Битгий ингэж бултаж зугатаж бай. Улиралд 60 мянган төг төлж чадахгүй бол дампуур.
zahirluudad 2018-03-07 74.82.60.80
tolj chadahgui bol, dampuurlaa zarlaad ner tamgaa huraalgah ny zov shuu dee olon olon zahirluud aa! kkk
Зочин 2018-03-07 27.123.212.138
Маш чухал мэдээлэл өгсөн баярлалаа болж байна.
Зочин 2018-03-07 27.123.212.138
Бидэнд ажил олгож өгөх хэрэгтэй байна. Төрийн тендэрийн ажил олдохгүй байна. 2012 оноос өмнө арай л шудрага байж чаддаг чаддаг ажлаа хийж одоо мэргэжлийн бус мэдэхгүй хүмүүс ажил авч хийж бусад ажилгүй алдагдалтай тайлан гаргаж байгаа нь тендерийн зохицуулалт болохгүй байна гэсэн үг шүү дээ
ЗОЧИН СУДЛААЧ 2018-03-07 202.9.42.230
НӨАТ ХУУЛИА УЛАМ САЙХАН БОЛГООД АВААД ЯВААД БАЙНА ШҮҮ,,ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ СИСТЕМ,,
ЗОЧИН СУДЛААЧ 2018-03-07 202.9.42.230
КОМПАНИ АЖИЛЛУУЛААД 30 ЖИЛ БОЛОХОД АНХ УДАА УХААЛАГ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХАРЖ БАЙНА,,ЗӨВ Л ЯВАХ ГЭЭД БАЙНАДОО,,,ТАТВАРЫН ДАРАМТААС БОЛООД ТҮР ЗОГСОЛТ ХИЙЖ ,,Х,,ТАЙЛАН ГАРАГЖ БАЙГОО,,НУУХ ЮМ АЛГА,,,НЭГ ЧУДАА УЛСЫН ДЭМЖЛЛЭГ ХҮРТСЭНГҮЙ,ТАТАВАР ТОРГУУЛЬ ЗӨНДӨӨ Л ТӨЛСӨНДӨӨ,,,,Х ,ТАЙЛАН,ГАРГААД 60 МЯНГА ТӨЛӨӨД ЯВНА ГЭДЭГ ЧИНЬ БОЛЖ БАЙНА,,БӨӨН ЖАРГАЛ ШҮҮ
Зочин 2018-03-07 202.9.43.115
Хувийн жижиг компаниуд орлого бага ш дэ хөөрхий арай ядан хэдэн ажилчиддаа цалин өгч дампуурчихгүй явна. Захирал бол өөрөө цалин энэ тэр мэдэхгүй ш дэ яалтай гүй хэдэн харилцагчтай тулдаа явна. Тэртээ тэргүй ААНОАТ төлж байна. Дансаар орсон мөнгөнөөс нь НӨАТ авчхаж байна. Тэгээд одоо ахиад мөнгө төлөх үү?
zolzaya 2018-03-07 202.9.43.176
uil ajillagaa yavuulaagui x tailan gargaxad yaxaaraa tatvar tulux yostoi gej ? mash buruu zaalt bn
Х тайлантай иргэн 2018-03-07 103.26.193.153
Ядруухан ч гэсэн өөрийн гэсэн бизнесээ эрхлэх эрх чөлөөг боймлох гэсэн хуулийн төсөл байна. Үүнийг эсрэг иргэд бид нэгдэн эсэргүүцэхгүй бол авилгалч луйварчдын идэш болж дуусах нь ээ!!!
https://www.facebook.com/Xtailan/ энэ хуудас болон фэйсбүк группд нь нэгдээрэй
Зочин 2018-03-07 202.131.235.74
Ямар харгис, бүтэж үхмээр, иргэдээ ядуу хоосноор нь ялгаварлан гадуурхсан захиалгат хууль байна.
зочин 2018-03-07 43.242.241.247
риогийн захиалгаар сангийн сайд болсон хүн нь хариу тусаа хүргэж байгаа юмаа.
Зочин 2018-03-07 203.91.115.39
X ashig oloogui companias yuug ni awah geed baigaan. Tur daramtlahaa l bodohiin
Зочин 2018-03-07 66.181.185.87
Gutsavaa X tailan ugj baigaa bid yugaaraa 60K ugdiin. Bolomjtoi baisan bol ugduguu uguud tailangaa tushaagaad yvj baina shdee. Odoo buur ajilgui orlogguigees ni hurtel tatvar avah ni uu ta nar ysan hanaj tsaddaggui BIRDUUD VEE
Зочин 2018-03-07
10000 р байгуулсан үйл ажиллагаа эрхлээгүй компанид 60000 татвар арай өндөр бишүү. Компаниудаа уралдаж татан буулгаад төрийн алба руугаа орцгоосон нь дээр болохнээ. Үйл ажиллагаа эхлэх гэж байгаа ашиг байтугай орлогогүй компаниас татвар, нийгмийн даатгал энээ тэрээ нэхдэгээ болиосой.
Санхүү мэргэжилтэн 2018-03-07 124.158.94.88
Жилийн тайлангаа заавал оны эцсээр биш компани бүр өөрсдийн боломжит аль нэг сарын сүүлийн өдрөөр тооцдог болох. Жишээ н: Компаний байгуулагдахдаа манай санхүүгийн жил 4 сарын 1-нээс эхэлж 3 сарын 31-нээр дуусна гэх мэтээр дуртай хугацаагаа зааж өгөхөд л болно.
Ахлам 2018-03-07
Энэ хуулийн өөрчлөлтийг бараг бүгдийнх нь эсрэг саналтай байна. Зөвхөн гадаадынхны эрх ашгийг л хамгаалсан өөрчлөлт юм байна. Гадныхан манай татварыг харьцангуй бага татварын сул хуультай гэдэг юм байна лээ шүү. Очиж очиж Лхагважавын үгээр хуулиа өөрчлөх ч гэж дээ. Ийм мэдлэггүй хүний ам харсан ядарсан төр гэж байх уу. Товчхондоо ийм.
Баярсайхан 2018-03-07 27.123.214.105
Улиралд 60000 гэнүү мөн горьдовоо өөрсдөө гахай шиг иддэг байж үнэг шиг муу зальтай наад хуулиа эргэж харвөл таарна
Баярсайхан 2018-03-07 27.123.214.105
Улиралд 60000 гэнүү мөн горьдовоо өөрсдөө гахай шиг иддэг байж үнэг шиг муу зальтай наад хуулиа эргэж харвөл таарна
Уучлаара алдаагаа хянасангүй 2018-03-07 202.179.24.78
1. Нэг хүний нэр дээр нэг л ганц гишүүнтэй аж ахуйн нэгж байх хэрэгтэй 2. Жижиг аж ахуйн нэгжүүд балансын ашгаас бус, ААН нэр эзэмшиж байгаагийнхаа хувьд л улирал тутамд 500.0-1000.0 ийн төгрөгийн татвар төлдөг байх 3. Бүх ААН-үүд НӨАТ төлөгч байж, бүх ААН-ээс 50 сая төгрөгийн орлогыг НӨАТ-с чөлөөлдөг болох хэрэгтэй.
chi tenegteech 2018-03-07 202.9.43.176
durtai bol uuruu uliral bur 1sayiin tatvar tul
Hariu 2018-03-07 85.179.146.44
1 say bish 500-1000 tug. gj bn dh dee
X TAILAN 2018-03-07 202.9.44.66
500 – 1000 гэж ингэж бичдэг юм. 500.0 -1000.0 гэж таван зуун мянгаас нэг сая гэдгийг ингэж бичдэг санагднам.
Зочин 2018-03-07 202.179.24.78
1. Нэг хүний нэр дээр нэг л ганц гишүүнтэй аж ахуйн нэгж байх хэрэгтэй
2. Жижиг аж ахуйн нэгжүүдбалансын ашгаас бус, ААН нэр эзэмшиж байгаагийнхаа хувьд л улихал тутуамд 500.0-1000.0 ийн төгрөгийн татвар төлдөг байх
3. Бүх ААН-үүд НӨАТ төлөгч байж, бүх ААН-ээс 50 сая төгрөгийн орлогыг НӨАТ-с бөлөөлдөг болох хэрэгтэй.
Bolooj 2018-03-07 223.104.15.120
Uul uurhain kompanias avdag tatvaraa nemiye
зочин 2018-03-07 66.181.160.79
худлаа х тайлан өгөөд ажилчиддаа өчүүхэн цалин өгч өөрсөнөө хагартлаа баяждаг компани байдаг.би мэднэ шүү.тэгээд л татварын тухай яриа гарахаар юу ч олохгүй үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бна гэж яриад л… ичээчээ…улсад ямар ч татвар өгөхгүй хүн шулж амьдрах гээд бдаг компаниуд ич ич ич…..ажилчидаа нохой шиг үзэж доромжилдог өдрийн хоол унааны мөнгөний хөнгөлөлт бхгүй тийм байж ингэж болохгүй шдээээ….гадаад дотоодгүй захиалга ихтэй жилийн 4 улирал маш их ажилтай байдаг нэр бүхий үндэсний хувцасны үйлдвэр
зочин 2018-03-07 112.72.8.90
Хувь хүн хөдөлмөрлөж орлого олдог бүр түүнээсээ НӨАТ төлдөг нь ч бий. Мөн дараалаад Хувь хүний орлогын албан татвар төлнө гэдэг хуультай. Энэ хуулиндаа хувь хүний хэрэглээний зардлыг татвар ногдох орлогоос хасахгүй гээд заачихсан. Ингэхээр хувь хүн Олсон орлогоосоо шууд 10+10=20% -н татвар төлөх болдог. Харин ААН бол НӨАТ төлөөд зарлагаа хассан орлогоос ААНОАТатвар төлдөг ийм 2 шударга бус зарчим үйлчилдэг. Хувь хүнийг аж ахуй эрхлэхийг хориглоод байгаа юм уу? эсвэл жижиг дундыг багасгах гээд байгаа юм уу? Энэ логик муутай тогтолцоог нэг мөр болгох хэрэгтэй. Энэ асуудлыг ерөөс хөндөхгүй байна.
санаа 2018-03-07 112.72.8.90
Нөгөө ААН -н орлогын албан татварыг 1% болгож 90% иар бууруулна гэсэн чинь яасан бэ.
Зочин 2018-03-07 202.170.80.25
Х тайлан гаргадаг юм бол үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа гэсэн үг ш дээ тэгээд татан буугдсан дээр ш дээ. Худлаа баахан Х тайлан гаргасан компаниуд энэ харин ёстой зөв бөгөөд шударга бна. Х тайлан гаргаад компанийхаа нэрийг бариад үйл ажиллагаа явуулчихаад мөнгөө авах болохоороо өөрийнхөө нэр дээр авчихдаг хүмүүс зөндөө байдаг ш дээ. Адилхан л төлөх ёстой.
Зочин 2018-03-07 66.181.185.87
Chi tegj ih medej baigaa bol tatvart ter companiudiig bairad ugchuuch. Ayagui bol uuruu tegdeg dee chi
Зочин 2018-03-07 27.123.212.138
60.000₮-аа төлж чадахгүйнууд нь байгалийн шалгарлаар татан буугдах хэрэгтэй. Нээх олон компанитай юм шиг худлаа статистик гаргаад дугаарын наймаа шиг компаний нэрний шаг цэцэглүүлэх ямар хэрэг байна аа.
Зочин 2018-03-07 92.249.185.129
Яахаараа 60 мянга төлдөгий [Хориотой Үг] ёстой. Энэ Урбанeк бас илүү шүү
Зочин 2018-03-07 122.201.22.43
Compania tatan buulgachihmaar l bna. Daanch avsan ner hiilgesen tamga temdegtee haramsaad bna. Compania tur tatan buulgaad daraa bolomjtoi uedee sergeegeed tamga temdegee heregleed yavmaar bna. Huuliin zohitsuulalt hiij ogooch
о 2018-03-07 27.123.214.106
АРД ТҮМНЭЭС ДЭЭРЭМДСЭН ТЭР ӨЧҮҮХЭН МӨНГӨ, УУЛ УУРХАЙНААС ОЛСОН ИХЭЭХЭН МӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙДЭГ ХҮМҮҮСТ ЮУ Ч БИШ ШҮҮ ДЭЭ ЯАГААД ИНГЭТЛЭЭ ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ УЛАЙРАН ДАЙРНА ВЭ НОГООН НҮД НЬ ЗООСНЫ НҮХЭЭР Л ХАРДАГ БОЛОЛТОЙ ЮМ
сара 2018-03-07 49.0.212.203
уул уурхайг дэмжсэн захиалгатай хууль байнав Оюу толгойг дэсжсэн
Зочин 2018-03-07 202.21.106.128
Х тайлангаас мултрах амархан штээ. Тухайн улиралдаа 10,000 төгрөгийн ашиг хийсэн гээд л биччих. 1000 төгрөгийн татвар л төлөх болно
иргэн 2018-03-07 202.70.42.158
Х тайлан гаргаж байгаа компани юугаа өгөх юмбэ? Дээшээ гарахаараа ард түмэн, жижиг дунд үйлдвэрлэгчидээ мартаад өөрсдийгөө боддог . ийм арчаагүй төр засагтай яаж хөгжиндөө энэ улс орон. дундаж амьдралтай, дундаж гэждээ хөгжилтэй оронд нь ядуус болж байгаа дундчуудаа элгээр мөлхүүлж хөгждөг орон гэж байдаг юм уу?
Зочин 2018-03-07 202.21.106.128
Олон улсын жишгээр жилийн тайланг дараа оны 4-р сарын нэгний дотор өгнө гэж өөрчлөх. 2-р сард тайлан өгөхөөр жилийн жилд цагаан сартай давхцаад заваарах юм. За тэгээд улирлын тайланг дараа сарын 20-ны дотор биш харин 30-ны дотор гэж өөрчилмаар байна
ү 2018-03-07 27.123.214.106
Энж ч олон хүний дургүйг хүргэж бна даа
зочин 2018-03-07 27.123.214.106
Улс нь шат шатандаа ААН-дийг дарамтсаар ажиллах боломжгүй болгочоод аргаа бараад Х-тайлан өгөхөөр бас татвар авна гэнэ,Арай ч дээ,Тийм сүрхий юм бол төрийн [Хориотой Үг] нараасаа аваач ээ,Номхон тэмээг ноолоход амар гэгчээр ядуурал хоосролд орсон ядарсан ардыг ямар ихээр дарамталж байнаа Энэ ногоон өвгөн болиочээ,Чи болон чиний үр хүүхэд чинь хэдэн үеэрээ идэх хоол орох оронтой байгаа б/х л даа,Төрийн төлөө мэт харагдан нэр хүндний төлөөх нууц бодол чинь хол явахгүй дээ Өмхий ногоон минь,Чи төрөөс зайлаач Чамаар огт дутахгүй
Зочин 2018-03-07 103.26.194.95
лхагжавт и гэж болно энэ хун оороо бизнесс мэднэ, маш сайн логиктой улс аа ч бодно ийм л хумуус зов шийдэл гаргана, зарим хумуус хэт 1 талыг барьж болохгуй татвараар улс хогжино.
зочин 2018-03-07 27.123.212.132
битгий төр гэж ярьж бай .энэ чинь агуу зүйл .харин улсын ажлыг хийгч нэртэй хүмүүсийг нэртэй устай нь цохож байлдаа
Лхагважав Гуайд 2018-03-07 202.70.44.46
Та ажлаа сайн хийдэг наад ААН-үүдээ сайн дэмждэг бол ХХХХХХ тайлантай энэ олон компани байхгүй байлаа. Хаанаас огт үйл ажиллагаа эрхэлж чадахгүй, төрийн дэмжлэг дутаад байгаа компаниуд БИ Х тайлантай Улиралд 60 000 төгрөг танд өгье гээд явах юм бэ. Та бол үнэндээ наад ХАҮТанхим нэртэй хувийн компаниа татан буулгавал таарна даа. Зүгээр л хувийн компани шүү дээ. Өөрөө баяжина. Бусад нь ядуурна. Ичиж үхмээр юм. Тэнэг Татварын орчноо сайн бодож байж Цэгцлээрэй дээ.
Иргэн 2018-03-07 202.21.99.178
Ямарч үйл ажиллагаа эрхлээгүй түр зогсолт хийж байгаа компаниас 60000₮ авна гэдэг яасан тэнэг хэрэг вэ
Иргэн 2018-03-07 202.9.43.135
Татвар бууруулах нэрийн дор Рио Тинто захиалга өгсөн үү
Аа 2018-03-07 202.21.106.119
Энэ лхагважав одоо бас х тайлан гаргаж байгаа компаниас татвар авна ч гэх шиг юм л бол авна дэмжинэ гэж бол байхгүй төр юмдаа
М
Zochin 2018-03-07 202.179.18.109
Bas hend ashigtai yamar huuli l gargaj batlah geed baindaa. Ard tumen, denjignej baigaa heden companiihaa erh ashgiig l bitgii martaasaidaa
Zochin 2018-03-07 118.40.91.28
Zahialgatai huuli bna Oyutolgoig ilt demjsen huuli bna arai l bishee manai uls