LendMN-ий хувьцааны захиалга 20 тэрбум давлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

LendMN-ий хувьцааны захиалга 20 тэрбум давлаа

LendMN-ий хувьцааны захиалга 20 тэрбум давлаа

Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж буй анхны Банк бус санхүүгийн байгууллага болох “LendMN” –ий хувьцааны захиалга 19.4 тэрбум буюу төлөвлөж байснаас 676%- аар давуу биелэлттэй байна.

LendMN нь гар утсанд зориулсан хэрэглээний ЦАХИМ зээлийн аппликейшн бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан санхүү, технологийн шийдлээр барьцаагүй, хурдан шуурхай, урамшуулалтай, цахим зээл олгох Финтек үйлчилгээг Монголын зах зээлд цоо шинээр бий болгосон шийдэл юм.

Хувьцааны захиалга маргааш(2017.03.07) хаагдах бөгөөд 13 цаг хүртэл ҮЦК-аар дамжуулан захиалах боломжтой.

2005 оноос хойшид олон нийтэд хувьцаагаа санал болгож буй 18 дахь компани Монголын үнэт цаасны зах зээлд ямар их боломж байгааг батлан харуулж байна.  

М.ЧУЛУУНТОГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж