Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх нь буруу, зөв

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

VS

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх нь буруу, зөв

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх нь буруу, зөв

Хотын захиргааг Яармагийн дэнж рүү нүүлгэх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гаргасан. Энэ нь нийслэлийн түгжрэлийг сааруулах, агаарын бохирдлыг шийдвэрлэх, дагуул хотыг хөгжүүлэх боломж хэмээн харж буй.

Харин экс хотын дарга Э.Бат-Үүл “Ханын материалд байгуулах байсан хотын захиргааг Нүхтэд болгон өөрчилснөөр хэдэн дарга нарын бизнесийг дэмжиж, гэр хорооллын газрыг үнэгүйдүүлэн иргэдийг хохироох болно” гэж мэдэгдээд буй.

Иймд энэ долоо хоногийн VS буландаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, экс дарга Э.Бат-Үүл нарын байр суурийг онцоллоо.

С.БАТБОЛД

Э.БАТ-ҮҮЛ

Дэлхийн хотуудын жишгээс харахад хөгжилтэй орнуудад хотоосоо алсрах процесс явагддаг. Харин хөгжиж буй болон ядуу буурай орнуудад иргэд нь хот руугаа бөөгнөрдөг дэлхийн нийтийн чиг хандлага бий.

Нэг том жишээ болж хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ. Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлнэ. Учир нь, тухайн газар нь хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, Яармагийн гүүр шинээр баригдаж байгаа зэрэг боломжууд ихтэй

Хотын захиргааг Ханын материал руу нүүлгэхээр барилгыг 132 сая долларын концессын гэрээгээр Унгарын компаниар бариулах ажил яригдаж байсан. Концессын гэрээ нь хүчингүй болсон. Баянхошуу дэд төвийг хөгжүүлнэ. Хуучин хотын захиргааг барихаар төлөвлөсөн байсан газарт орлогод нийцсэн орон сууц барихаар НОСК ажиллаж байна. Энэ жил тус дэд төвийн дэд бүтцэд гурван тэрбум төгрөгийг гаргаад Ханын материалын эцэс Баянхошуу орчмыг орон сууцны хороолол болгоно. Энэ мэтчилэн уялдаатай ажиллах юм.

Нүүх дуртайдаа эсвэл шинэ байранд орох гээд байгаадаа биш хот өөрөө үлгэрлэж хотын төвөөс нүүж болдог юм байна, захиргааны байгууллага нь гарч болдог юм байна гэдгийг төрийн захиргааны байгууллагууд болон бусад газруудад харуулахыг зорьж байгаа юм.

Бусад орны жишгээс харахад ихэнхдээ хотын захиргаа нь зах руугаа нүүж, шинэ дэд төв үүсгэх замаар төвлөрөл, асуудлаас гарсан туршлага байдаг. Хугацааны хувьд 2019 оны долоодугаар сарын эхээр буюу улсын баяр наадам гэхэд шинэ оффисдоо орсон байхаар төлөвлөж байна.

Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байгуулах гэж байсан хотын захиргааг Нүхтийн ам руу /Яармаг орчим/ нүүлгэнэ гэж байгаа чинь зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж хийгээд байна. Дарга нар нь арын хаалгаар баахан газар авчихсан. Тэнд нь дарга нар орон сууц барина. Тэрнийг зарахад нь хот маркетинкийн дэмжлэг үзүүлэх гэж байна. Яалаа гэж ингэж байгаа юм бэ.  Хашааны газрыг өдөр тутам үнэгүйдүүлж байна, болохгүй.

Нүхтийн аманд баахан арын хаалгатай улсууд газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна. Үүнийг зогсоох ёстой.

Утаа хөрсний бохирдлыг шийдэх гарц бол 216 мянган хашааны газрынхаа эзэдтэй нийлээд орон сууц барих асуудал. Миний санал бол гэр хороолол гэж ярихаа болъё, 216 мянган гэр хороолол гэдэг бол хашааны газрын эзэд. Перугийн Ардчиллын хүрээлэнгээс 2004 онд 7.2 тэрбумын үнэтэй хөрөнгө дарчихсан байна гэдэг тооцооллыг гаргасан.  Тэдэнтэй буюу 216 мянган газрын эзэдтэй хот түншлэх ёстой. Хоёр айлын хашааны газар дээр 20 айлын орон сууц, 10 айлын хашааны газарт 100 айлын орон сууц бариад өг. Илүү гарсныг иргэдэд өгье. Багш, эмч нарт орон сууц хэрэгтэй байна. Цэцэрлэг, сургуультай хотхон бариад өг, бид авъя гэдэг захиалагч байя гэдэг хамтын чөлөөт эдийн засгийн харилцаагаар ярих ёстой. Харамсалтай нь, сүүлийн үед үнэгүйдүүлж байна. Хашааны газрыг нь 1-2 өрөө, гурван өрөө орон сууцаар сольдог байсныг байрны урьдчилгаанд авна гэж доош хийж байна. Ингэж иргэдийг хохироож болохгүй шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж