Ньюс хөтөч:ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч:ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч:ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 07

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ТОО: 3 193 133

 

ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор   25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1924.03.07 Шинээр байгуулагдаж буй сумуудыг аймаг, хошуудын адилаар тухайн оршин сууж буй нутаг дэвсгэрийн уул, ус, гол мөрний нэрээр нэрлэж байх тухай Засгийн газрын шийдвэр гарав.

Мөн энэ өдөр Халхын хаад ноёд урьдын хэргэм зэргээ сайн дураараа устгаж, “Төрийн хар хүн” болж эхлэв. Хамгийн түрүүнд Сэцэн хан Наваанцэрэн, Ерөнхий сайд Цэрэндорж нар хэргэмээсээ татгалзав.

1939.03.07 БНМАУ-ын 22-р Бага хурал хуралдаж, Х.Чойбалсанг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдаар томилжээ.

1960.03.07 БНМАУ-ын ГХЯ-ын сайд Гомбожав тэргүүтэй гадаад худалдааны төлөөлөгчид Наньжин, Шанхай, Ханжоу зэрэг хотуудаар айлчлаад эх орондоо буцав 

1990.03.07 Монголын ардчилсан хүчнийхэн улс төрийн шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. Өлсгөлөнд 10 хүн оролцож, гурван өдөр, хоёр шөнө үргэлжилжээ.Энэ завсарт МАХН ба шинэ хүчнийхний хооронд хэлэлцээр явагдаж, зөвшилцөлд хүрч, “Монголын ард түмний сонорт хүргэх улс төрийн тунхаглал” гаргав. Үүнд: МАХН-ын онц их хурлыг зарлан хуралдуулж, УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг намын төв хороонд хэлэлцүүлэх, үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах, АИХ-ын ээлжит чуулганы хугацааг нааш татахыг хуулийн дагуу шийдэх гэх мэт асуудлыг шинэ хүчнийхэнтэй хамтран зохион байгуулахаар болов. Ингэснээр гуравдугаар сарын 8-нд улс төрийн өлсгөлөн зогсов. 

1994.03.07-12 Монгол Улсын БОЯ-ны төлөөлөгчид БНХАУ-д айлчилж, хоёр улсын хилийн зурвас дахь ус хамтран ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр хийв. 

2014.03.07 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргав.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.30

  • Засгийн газрын II байранд Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын Олон улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулах ёслол болно.

09.50

  • Монголын хөрөнгийн биржийн байранд “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ болно. Үйл ажиллагааны үеэр Дэлхйин Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын талаарх хийсэн судалгаанаас товч танилцуулж, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Т. Цэнд-Аюуш Монгол улсын хувьцаат болон төрийн өмчит компаниудын ТУЗ дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл сэдвээр илтгэл тавина. 

10.00

  • Төрийн ордонд “Манлайлагч эмэгтэйчүүд-Эв нэгдэл” хэлэлцүүлэг болно.
  • Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд НҮБ-ын Хүн амын сан, “Монголын энтрепренёр эмэгтэйчүүд” ТББ хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд туслах хандивын аян зохион байгуулна.

10.30

  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголд НҮБ-ын Хүн амын сан (НҮБХАС), Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулж хөрөнгө дайчлах гэрээнд гарын үсэг зурахаар боллоо. Арга хэмжээ  Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно. 

11.00

  •  “Их хотын бүсгүйчүүд-2018” арга хэмжээ Соёлын төв өргөөнд болно.
  • Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор ‘Сайхан монгол ээж’ мянган ээжийн баяр, хүндэтгэлийн арга хэмжээ болно.
  • МУИС-ийн хичээлийн I байранд тус сургуулийн Монгол судлалын хүрээлэн болон Түүхийн тэнхимээс “Степпе паблишинг” хэвлэлийн газартай хамтран “Монголын эзэнт гүрний түүх” (5 боть) төсөл хэрэгжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурна.

12.00

  • ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нотариатын байгууллагын үе үеийн удирдлагуудтай хуйвалдаж, шан харамж олгож, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж, нотариатчдын эрх ашгийг хохироодог асуудлаар нотариатч Д.Болормаа хэвлэлийнхэнд хандлаа. Хэвлэлийн хурал Монголньюс мэдээллийн төвд болно. 
  • МҮЭХ-нд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан кампанит ажил өрнүүлэх талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

14.00

  • Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран зохион байгуулж буй ЕБС-ийн ахлах ангийн эмэгтэй сурагчид, мэргэжлийн уран бүтээлчид хамтарсан ‘Монгол гоо’ үзэсгэлэн Хүүхдийн Урлан Бүтээх төвд болно. 
  • IRI in Mongolia – БНОУХ-гээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд Монголын салбар салбарт гарч буй зоримог дэвшилтүүдэд анхаарал хандуулахын сацуу залуу манлайлагч эмэгтэйчүүдийн олон талт ололт амжилтуудаас онцлон тэмдэглэх Зоримог дэвшил 2018 арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Арга хэмжээ Туушин зочид буудалд болно. 
  • “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ийнхөн хэвлэлийн бага хурал хийнэ.
  • ШУТИС-д “Сүрьетэй тэмцэх оюутан, залуусын анхдугаар уулзалт” болно.

18.00

  • "Инноваци -Хөгжлийн шийдэл – 2" уулзалт, ярилцлага болно. Мөн энэ үеэр Инновацийн клубын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулна. Уулзалт Рояаль олон улсын дээд сургуулийн байранд болно. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж