Оросын алтны экспорт 2,5 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Оросын алтны экспорт 2,5 дахин нэмэгджээ

Оросын алтны экспорт 2,5 дахин нэмэгджээ

ОХУ-ын алтан гулдмайн экспорт өнгөрсөн 2017 онд өмнөх онтой харьцуулахад бараг 2,5 дахин өссөн байна. Тоон үзүүлэлтээр авч үзвэл 2016 онд 22,4 тонн гулдмай экспортолсон бол 2017 онд 56,6 тонныг экспортоллоо хэмээн ОХУ-ын Сангийн яамны дэргэдэх “Пробирная палата России” мэдээллээ.

“Пробирная палата России” нь үнэт металлын импорт, экспортод хяналт тавьдаг төрийн байгууллага юм.

Сангийн яамны мэдээгээр өнгөрсөн 2017 онд Оросын алт хайлуулагч үйлдвэрүүд 306,9 тонн буюу 9,867 сая унц алт хайлуулжээ. Өмнөх 2016 онд 288,6 тонныг хайлуулжээ. Өнгөрсөн онд хайлуулсан алтнаас Төв Банк 224 тонныг улсын нөөцөд худалдан авсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж