Залуу хос цанын баазад хуримлажээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Залуу хос цанын баазад хуримлажээ

Залуу хос цанын баазад хуримлажээ

ОХУ-ын мужийн залуу хос хуримаа өвөрмөц газарт хийжээ. Сүйт бүсгүй Мария Виноградова, сүйт залуу Иван Фадеев нар Мурманск мужийн Хибин дэх цанын баазад хуримлажээ. Тэд хуримын хувцастайгаа цанаар өндрөөс бууж, цанын буултын төхөөрөмжинд хайрын бэлгэдэл болсон цоожийг зүүжээ.

Хуримын ёслолын газраар энэ цанын баазыг сонгосон нь учиртай ажээ. Тэд дөрвөн жилийн өмнө энэ цанын баазад танилцжээ. Энэ цанын баазад цанын гулгалтын мэргэжилтнээр ажиллаж байсан Мария гулгаж чадахгүй байгаад тусалж зөвлөгөө өгсөн нь ирээдүйн нөхөр нь байжээ.

“Тэр огт дөргүй байгаагүй л дээ. Гэхдээ яагаад энэ залууд тусалж болохгүй гэж бодсон. Би бол цанын спортын тамирчин. Хүүхэд байхаасаа цанын спортоор хичээллэж, улсын шигшээ багт багтан уралдаж байсан. Одоо мэргэжлийн спортоо орхисон ч Кукисвумчорр ууланд байнга гулгадаг” хэмээн Мария РИА Новости-д ярьжээ.

Тамирчин байсан Мария хуримын даашинзтайгаа түүртэлгүй өндрөөс буусан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж