Хүүхдийн эмнэлгүүдийн техник төхөөрөмж, орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор нөөц хөрөнгийн сангаасаа 10 тэрбум рубль нэмж гаргахаар болсныг ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна.
Эмнэлгүүдэд олгох хөрөнгийг орон нутгийн эмнэлгүүд Эрүүл мэндийн яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр олгохоор зохицуулж, хөрөнгөний зарцуулалтыг “Цахим төсөв” системээр хянах ажээ.
Нэмэлт хөрөнгө гаргаснаар үр дүнд нялхсын болон бага насны хүүхдийн эндэгдэл буурах ёстой юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ