Монгол Улс ногоон эдийн засагтай болж чадах уу? | News.MN

Монгол Улс ногоон эдийн засагтай болж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Монгол Улс ногоон эдийн засагтай болж чадах уу?

Монгол Улс ногоон эдийн засагтай болж чадах уу?

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ногоон эдийн засагтай болохын төлөө тэмүүлж байна. Ногоон эдийн засаг гэдэг нь уул уурхайн олборлолт хийсэн ч байгальд ээлтэй, нөхөн сэргээлт хийдэг байх, барилга байгууламж барьсан ч хог хаягдал нь байгальд хор нөлөөгүй байх, хувь хүн байгаль орчноо хайрлан хамгаалах гээд олон зүйл багтдаг байна.

Тэгвэл өнөөдөр /2018.03.06/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Ногоон эдийн засаг уу? “Ногоорсон” эдийн засаг уу?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. 

Байгаль орчин аялал жуулчлалын  яам /БОАЖЯ/ ногоон барилгыг дэмжиж хоёр төсөл дээр хамтарч ажиллаж байгаа талаар өнөөдрийн хэлэлцүүлэгт танилцуулав. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт нэг сургууль, нэг цэцэрлэгийг өргөтгөх зураг төсөл нь бэлэн болсон. Яагаад заавал сургууль, цэцэрлэг сонгож ногоон болгосон бэ гэхэд “бидний үр хойч болсон хүүхдүүд маань цэвэр эрүүл орчинд амьдрах ёстой. Тиймээс барилгын дотоод орчин цэвэр, барилгын засал материал нь байгаль орчинд сөрөг нөлөө багатай, дулааны алдагдал багатай, нарны тусгал гэх мэт нэлээд олон асуудлыг тооцож ногоон барилга төсөлд суулгасан” гэж БОАЖЯ-ны мэргэжилтэн С.Эрдэнэцэцэг хэлэв.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв энэхүү хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд тус төвийн ерөнхий захирал Б.Лакшми бидэнд байр сууриа илэрхийлэв. 

-Өнөөдрийн арга хэмжээгээр ногоон эдийн засгийг илүү үр дүнтэй болгохын тулд ямар ажил шаардлагатай талаар санал солилцож байна. Манай төв 2017 онд Монгол Улсын ногоон хөгжлийн талаар хэрэгжүүлсэн бодлогуудыг авч үзсэн. Үүнээс харахад агаарын бохирдол нэн тэргүүнд тулгамдсан асуудал байна. Манай улсад агаарын бохирдолтой холбоотой урт хугацааны тогтвортой бодлого хэрэгтэй. Хоёрдугаарт, төсөв хөрөнгө шаардлагатай байна. Өнгөрсөн таван жилийн нөхцөл байдлыг харахад УИХ-аас агаарын бохирдолд зориулж өндөр хэмжээний төсвийг баталдаг байсан. Энэ хэмжээгээр агаарын бохирдол бага зэрэг буурахад түлхэц өгсөн. Сүүлийн хоёр жил энэ төрлийн санхүүжилтийн хэмжээ буурсан.

Бидний харж байгаагаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан хүмүүс нь солигдоод, батлагдаж байгаа санхүүжилт нь ч буурснаас болж агаарын бохирдол ихсээд явчих жишээтэй байна.

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэцэцэг

-Олон улсын техник технологийг нэвтрүүлээд Монгол Улс ногоон хөгжилтэй болох боломж бий. Яагаад гэвэл өндөр хөгжилтэй орнууд хөгжлийг бий болгохдоо асар их хэмжээгээр байгаль орчноо бохирдуулаад хохирол амссан байдаг. Бидний хувьд өндөр хөгжилд хүрээгүй ч олон улсын алдааг давтахгүйгээр тэдний сургамжаас санаа аваад, шинэ техник технологийг нэвтрүүлэх нь чухал.

"Болор дуран"-аар шалгав.

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

#$/^& 2018-03-06 202.9.44.77

Хэзээ солиорч дуусах П …..д вэ?

Avatar

Юу 2018-03-06 202.9.41.215

Ярилцлагаас юун ногоон байгаа юм вэ? Ойлгосонгүй хэхэ.Яасан эрчим хүч хэрэглэхгүй юм уу..Бас ус хэрэглжхгүй юм уу.Юугаараа эко болсон юм вэ

Avatar

Зочин 2018-03-06 66.181.177.128

Эхлээд сайн улайсгах хэрэгтэй дээ. Дараа нь цагаан болгоод ногооноор будвал өнгө сайн тогтон

Avatar

Зочин 2018-03-06 66.181.181.44

За, хашаагаа ногооноор будья даа.

Avatar

Зочин 2018-03-06

Yyaa

Avatar

Зочин 2018-03-06

dfsdf

Avatar

Зочин 2018-03-06

aa

Avatar

Зочин 2018-03-06 182.160.37.216

nogoon ediin zasag gej ilyydee garsan zapas mongotei ulsiin hiideg ajil

Avatar

Зочин 2018-03-06 59.153.112.208

Үхсэн хойшоо

Avatar

Ганаа 2018-03-06 103.57.94.159

Ирээдүйн хүүхдүүдийг зөв хандуулах ач холбогдолтой юмдаа

Avatar

Үгүй 2018-03-06 202.72.245.200

Боломжгүй.ийм байгалтай газар ногоон байх бололцоогүйй

Avatar

Цэцэрлэг сургууль 2018-03-06 64.119.16.133

Ногоон Цэцэрлэг сургуультай болсон байна. Том амжилт байна шүү.

Avatar

Buh baishing hashaa 2018-03-06 64.119.16.133

Buh baishin hashaa jorlongoo nogoonoor budahad ikh munge heregtei bolno doo.

Avatar

Nogooruulah nee 2018-03-06 64.119.16.133

Har utaagaa nogoon ongetei bolgoh nee.

Avatar

Зочин 2018-03-06 66.181.181.44

Бүх байшин, хашаа, жорлонгоо ногооноор будаад л болоо шүү дээ.

Avatar

Зочин 2018-03-06 122.201.21.34

Нар салхины эрчим хүч энэ тэр бол ядуу хүнд дэндүү үнэтэй Хөрөнгөө багтааж ядсан улсууд бол яахав дээ хийнэ л биз. Баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү бидэнд юуны хамаа. Харин тэдний туршилтын туулай болоод байна уу даа.:

Avatar

Зочин 2018-03-06 66.181.184.96

Ногоон хегжил гэж яриад лав 10 жил болж юх шиг..

Avatar

Би 2018-03-06 103.57.93.56

Чадна. Та нар ч харах болно.

Avatar

БАЗАРХҮҮ 2018-03-06 103.26.195.15

Технологийн асуудал нь ногоорч байж үр дүнд нь ногоон эдийн засаг, хөгжлийн эх суурь тавигдана. Одоогийн монголын эдийн засгийг БАРААН ХҮРЭН эдийн засаг гэж тодорхойлдог юм билээ. Инноваци, шинэ санааны үр дүнд ийм аргыг бид олох боломжтой. Одоогоор бүгд л ногоон гэж хошгирцгоох болж. Архиндаа ЧИНГЭС гэж нэр өгдөг шиг. Хэсэгхэн хугацааны дараа ичмээр зүйл хиймээргүй байна.

Avatar

Зочин 2018-03-06 64.119.24.55

Чадахгүй

Avatar

Зочин 2018-03-06 202.131.242.254

Хоосон чамирхал. Ажилгүйдэл, ядуурал, оюуны хоосрол, өлөн ходоодны асуудлыг шийдээгүй энэ цаг үед хэт утопи сонсогдож байна.

Avatar

Зочин 2018-03-06 122.201.21.34

Зөв дөө. Ажлаа олоогүй хүний ажил даа. Өрнөөсөө яаж гарах вэ гэж хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Баячуудыг дууриаж дэмий дэмий ярьдаг хүмүүс их байна. Эсвэл нэг өчүүхэн ашиг сонирхол байгаад тэрнийгээ л тойруулж ярьж байгаа нь тэр.

Avatar

Монхүү 2018-03-06 66.181.183.58

ЩУУД ХЭЛЬЕ…ЧАДАХГҮЙ…ЩИЛЭН ДАНС МАН ҮЕД АМЬ ТАВИЛАА…ЗҮГЭЭР Л ЦАГ ХУГАЦАА ХОЖИХ АРГА ЯДСАН АРГА………

Avatar

Ц.Одонтунгалаг 2018-03-06 202.9.40.254

Н И Х Т-д улирал тутамд олгодог 50 сая төгрөгийн урамшууллыг С.Амарсайхан НИТХ-ын дарга болсны дараа хүчингүй болгосон. Эргэж олгохоор болгохдоо хэм хэмжээг бууруулсан нь маргаан дэгдээсэн юм. ИТХ дахь АН-ын бүлгээс С.Амарсайханыг огцруулах тухай яриад амжлаа. Зарцуулалт нь тодорхойгүй мөнгийг авах сонирхолтой цөөнгүй төлөөлөгчийн нэг нь Ц.Одонтугалаг юм. Тэрбээр, хурлынхаа даргад хуурай агсамнасан бичлэг нь цахим сүлжээнд үлджээ. НИТХ-ын Төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Тэр урамшуулал өгөх юм уу, үгүй юу. Бид ямар торгуулийн салааныхан юм уу. Таниас хувиас чинь авах гээгүй. Төсөвтөө суулгачихсан мөнгө шүү. Ямарч цалингүйгээр энэ олон мянган иргэнд яаж үйлчилж, ажиллах юм бэ” гэж шантаажилжээ.

Avatar

зочин 2018-03-06 202.179.24.130

Төрд байгаа Хувалз, [Хориотой Үг], Луйварчид Феодолууд байгаа цагт хичнээн Төсөл, Хөтөлбөр , Гоё нэртэй Эдийн Засагтай болно энэ тэр гэж яриад ч хэрэггүй , Цаадуул чинь Өөрсдөд нь Унац унахгүй, Тэдэнд Ашиггүй зүйлийг хэзээ ч дэмжихгүй шүү дээ, Зүгээр хий хоосон Цаг алдаж, Ажилаа алдсан л Хэлэлцүүлэг болсон дөө,

Avatar

Иргэн 2018-03-06 66.181.191.201

Ойрын 30-40 жилдээ чадахгүй

Avatar

Зочин 2018-03-06 202.179.30.194

том гүрнүүд манай шунахай ацнуудыг хошихруулчих юм байна л даа. ногоон эдийн засаг эко эрчим хүч гэх мэтээр шаагаад өөрсдөө цөмийн эрчим хүч эдийн засаг бие болгож байна

Avatar

Ногоон байтлаа бор ч эдийн засаггүй байж. 2018-03-06 202.9.42.124

Ногоон байтлаа бор ч эдийн засаггүй байж.

Avatar

Зочин 2018-03-06 122.201.19.66

Ene baidlaaraa hogjij devji asuudal yriad ch herege alga.

Avatar

Зочин 2018-03-06 202.131.236.170

Барилгын дотор гадна талыг ногооноор өнгө хийгээд болох шив дээ. Эсвэл нийтлэл нь олгомжгүй юм уу?

Avatar

Сүхбаатар 2018-03-06 66.181.160.54

Шинэ технологийг нэвтрүүлэхэд хүн арддаа дэвшилтэт техик.технолгийнн лизингийн туслалцааг нэвтрүүлбэл хүмүүс ихээр дэмжих байхдаа

Avatar

Зочин 2018-03-06 150.129.140.70

Хэзээ ч чадахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж