26 компанийн 162,052 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

26 компанийн 162,052 хувьцаа арилжжээ

26 компанийн 162,052 хувьцаа арилжжээ

2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 162,052 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Дархан Зочид Буудал’ (DZG+14.39%) болон ‘АйТүүлс’ (ITLS+8.20%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Монгол Нэхмэл’ (MNH-11.74%) болон ‘Ремикон’ (RMC-7.69%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 500 ширхэг үнэт цаасыг 50.0 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20520.88 нэгж болж 1.27 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,482,507,118,075 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.         

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж