Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа | News.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Катар Улсаас хавсран суугаа Элчин сайд Султан Аль-Мансури-г хүлээн авч уулзлаа.

Элчин сайд улсынхаа Ерөнхий сайд Абдулла Бин Насер Бин Халифа Аль-Тани-гийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж, Катар Улсад урьсан урилгыг гардуулав.

Урилгыг талархан хүлээн авч байгаагаа Ерөнхий сайд хэлээд хариу мэндчилгээ дэвшүүлэн, тус улсын Эрхэм дээд Эмирийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр гэдгийг нотлов.

Хоёр орны харилцаа улам бэхжин, хамтын ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлээд, үүнд Элчин сайдын оруулж байгаа хувь нэмэр их гэдгийг тэмдэглэлээ. Мөн Катар Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэв.

Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, спорт, соёл, агаарын тээвэр, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалт, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катар Улсад айлчлах үеэр хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-06 125.168.37.248

Араб херш орнуудынхаа Хоригт орсон vед нь сайн дэмжээд харилцан хамааралтай болоод авбал бас нэг том уурхайтай боллоо л гэсэн vг дээ!! Тоолохын аргагvй их менгетэй болцон орон гэсээн! Менгений хэмжээгээ жингээр нь тогтоодог шахуу юм биш vv!! Баахан машин тавьж байгаад менгийг нь угааж егех юмсан!

Avatar

Зочин 2018-03-06 119.40.99.2

Катар улстай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Манай 2 оронд харилцан ашигтай хамтран ажиллах олон боломж бий.

Avatar

Aagii 2018-03-06 129.187.19.220

Nationals of 80 countries are eligible for visa-free entry into the State of Qatar, with varying allowable lengths of stay. Nationals of the eligible countries do not require any prior visa arrangements and can obtain a visa waiver upon arrival to Qatar. Mongolia is excluded!

Avatar

Боогий 2018-03-06 129.187.19.220

Катар дэлхийн 80 орныг визнээс өнгөрсөн онд чөлөөлсөн. Үүнд Монгол улсын иргэд багтаагүй. Монголчуудыг гадуурхчаад юун хамтын ажиллагаа яриад догосоод байнаа. Визгүй болгосон оронд нь Орос, Казахстан, Гүрж, Индонез зэрэг улс багтсан л байна лээ. Эхлээд бусад улсыг визгүй болгосон шигээ Монголыг бас болго.

Avatar

Боогий 2018-03-06 129.187.19.220

Энгийн иргэд визгүй зорчдог орны тоог нэмэгдүүлээчээ. энэ гадаад яамныхан улс төрчид юугаа хийдэг байнаа, баахан л гадаадаар айлчлах юм. Бусад улсууд бие биенээ харилцан визнээс чөлөөлөөд л байх юм. Монгол улс уг нь олон улсад нэр хүндтэй, амгалан тайван л улс юмсан.

Avatar

Зочин 2018-03-06 180.149.78.99

нэр хүндтэй хулгаач олонтой, ард түмэн нь хонь шиг амгалан тайван дарлуулдаг орон гээд л….

Avatar

Сүх 2018-03-06

Катар улстай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Манай 2 оронд харилцан ашигтай хамтран ажиллах олон боломж бий.

Avatar

zochin 2018-03-06 202.70.34.70

urilaa geed yavna geed suid boloh yum bish biz?

Avatar

Зочин 2018-03-06 180.149.78.99

Тэгэлгүй өөр яах билээ, өөр улс урихгүй юм чинь

Avatar

зочин 2018-03-06 202.21.116.11

топор сайдын хамгийн том, хамгийн харалган хар мөр үлдээх алдаа бол түүхий нүүрс улаанбаатарт оруулж ирхийг хориглосон явдал ухаангүй ноёны урагшгүй албат гэж мээр батболд гэдэг мулгуу махан толгой юу бодож ямар тооцоо хийж танилцуулж байна хамгийн илчтэй алаг толгойн нүүрс 1 тн 80-100 мян төгрөг байшинтай айл алаг толгойгоос өөр нүүрс халааж чаддаггүй

Avatar

Зочин 2018-03-06 180.149.78.99

Топорыг унагах нүх ухлаа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж