Цанын тамирчдын амжилт ухрах биш урагшилж байна | News.MN

Цанын тамирчдын амжилт ухрах биш урагшилж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Цанын тамирчдын амжилт ухрах биш урагшилж байна

Цанын тамирчдын амжилт ухрах биш урагшилж байна

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцсон баг тамирчид өнөөдөр(2018.03.06) мэдээлэл хийлээ. Биеийн тамир, спортын газрын хурлын танхимд болсон хуралд Үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн Ш.Баясгалан, Б.Анар болон Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн нар оролцож, олимпийн наадмын талаар болон сүүлийн үед гараад байгаа мэдээлэлд тайлбар өглөө. 

МОНГОЛЫН ЦАНАЧДЫН УР ЧАДВАР САЙЖИРСАН

Үндэсний шигшээ багт цанын дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагч ажиллаж байна. Олон улсын цанын холбооноос бага оноо авах тусам олимпод оролцох боломжтой байдаг. Монгол Улсын цанын тамирчид 2016 оноос Олон улсын цувралд тэмцээнд оролцож, эрхийн оноо цуглуулснаар 125-126 оноогоор Пёнчаныг зорих эрхтэй болсон. Шигшээ багт олон тамирчин багтаж, түүний хэрээр олимпийн эрхийн тоо нэмэгдэх боломжтой. Монголын цанын тамирчдын ур чадвар сайжирсан бөгөөд цаашид “А” нормативаар олимпийн эрх авах боломжтой болсон. Тэгэхээр энэ удаагийн наадамд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нарын хувьд өөрсдийн бүхий л боломж, хүчээ дайчлан оролцлоо. 

Б.Ачбадрах өмнөх олимпийн наадамд үзүүлж байсан амжилтыг нэг минутаар ахиулж чадсан. Хоёр дахь олимпийн наадамд оролцсон Ч.Отгонцэцэг мөн долоон секундээр цагийн амжилтыг ахиулсан гэдгийг Монголын цанын холбооноос тодотголоо.

ЦАНЫН СПОРТОД РЕКОРД АМЖИЛТ ГЭЖ БАЙДАГГҮЙ

Олимпийн наадмын цанын спортын тэмцээний техник өөр өөр байдаг. “Ванкувер 2010” наадамд тэших техникээр орж байсан бол “Сочи 2014”-т сонгомол техник байсан. Энэ удаагийн Пёнчаны наадамд тэших техникээр уралдсан учраас тамирчдын амжилтыг найман жилийн өмнө Ванкуверт тогтоож байсан амжилттай харьцуулсан. Тухайн үед гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд Х.Хаш-Эрдэнэ  42:27.4 цагийн амжилтыг үзүүлж байсан. Тэгвэл энэ амжилтыг Пёнчаны наадамп Б.Ачбадрах 41:40.4 болгон ахиулж чадлаа.

Цанын спортын зам тухайн орны цасны байдлаас шалтгаалж харилцан адилгүй байдаг. Тиймээс тэмцээний үеэр рекорд амжилт гэхээсээ илүүтэй түрүүлж барианд орсон тамирчны амжилтаар цагийг хэмждэг. Б.Ачбадрах алтан медаль хүртсэн Швейцарийн тамирчин Дарио Кологнагийн цагийн амжилтаас 7:56.5 миунтын алдагдалтай барианд орсон. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Монголын цанын тамирчдын амжилт ухрах биш урагшилж явааг цанын холбооны нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн хэллээ.

ЦАНЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ӨӨРСДИЙН ЗАРДЛААР ЯВСАН

Пёнчаны наадамд оролцсон хоёр тамирчнаас араас 20 дарга явлаа гэх ташаа мэдээлэл сошиалд гарсан. Олимпийн эрх авч оролцох болсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг болон дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ болон албаны нэг хүний зардыг Засгийн газраас гаргасан. Үүнд 20 орчим сая төгрөг гарсан. Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал болон дэд ерөнхийлөгч Ч.Гантөмөр нар зардлаа өөрсдөөсөө гаргасан. Мөн цанын холбооноос ахмад тамирчдыг дэмжих үүднээс зардыг холбооноос өгч явуулсан байгаа. Бусад албаны хүмүүсийн замын зардлыг Олон улсын олимпийн хороо, тэмцээн зохион байгуулах хороо болон Олон улсын цанын холбооноос гаргасаныг хэлж байв. Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын газар болон яам тусдаа учраас бид тайлбар хийх боломжгүй.

БАЙНГЫН БОЛОН БАЙНГЫН БУС ШИГШЭЭ БАГИЙН ХУВЦАС БЭЛЭН БАЙСАН

Олимпийн наадамд оролцох тамирчдын хувцсыг Олимпийн хорооноос хариуцдаг. Энэ удаа Олимпийн хороо албан ёсны хувцас тавих боломжгүй гэдэг саналыг Биеийн тамир, спортын газарт тавьсан. Хэдийгээр хугацаа давчуу байсан үүднээс Үндэсний шигшээ багийн бэлэн хувцсыг гаргасан байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид ашиг харахгүйгээр бидэнд хөнгөлттэй үнээр хийж өгсөн. “Joma” брэндийн пүүз, бэлтгэлийн хувцас, гадуур бэлтгэлд гүйхдээ өмсдөг зузаан куртик, малгай, бээлий, ороолт, цүнх багтсан.

311 сая төгрөгөөр байнгын болон байнгын бус шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 280 орчим хүний хувцас юм гэдгийг өнөөдөр /2018.03.06/ дахин тайлбар өглөө.

Мөн цанын холбооноос тамирчдын хувцсыг дотоодод үйлдвэрлэх боломжгүй бөгөөд Финландад захиалгаар хийлгэжээ. Хувцасны захиалгаа 2017 оны аравдугаар сард тавьж, хоёр сарын дараа хүлээн авсан байна. Тамирчдын хувцсан дээр үндэсний хээг оруулсангүй гэж шүүмжлэл гарсан ч энэ нь Европын үйлдвэрт манай хээний код байдаггүй учраас гараагүй гэв. Мөн ямар ч оёо ороогүй бөгөөд энэ нь тамирчид бэлтгэл хийх үед салхинаас хамгаалах зэрэг стандартын дагуу хийгдсэн гэдгийг Цанын холбооноос тайлбарлав. Нийтдээ 10 сет хувцсыг захиалгаар хийлгэжээ. Бусдын харж байгаа шиг тамирчдын өмсөх хувцас бодит байдал өөр байдаг гэдгийг хэлж байв. 

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-06 202.9.40.201

Тэдэн секундээр өмнөх амжилтаа ахиулсан гэхээ больчихоо. Ямар нэг зам дээр байнга уралдаад байгаа биш. Өндөржилт, замын өгсүүр нтр гээд зам бүр өөр өөр ш тээ…

Avatar

Зочин 2018-03-06 150.129.142.218

Аливаа спортын гол дасгал бол гүйлт шүү дээ. Тэр тусмаа гүйлтийн цана бол хөнгөн атлетикийн гүйлтийн өвлийн нэг төрөл ш дээ. Заавал цанын бааз гээд донгосоод байлгүй жирийн гүйлтээр 30-50 км т ядралгүй орж ирчихэд болчихоод дараа нь цанаа углаад явж сурах хэрэгтэй ш дээ. Амьсгаа нь гүйцэхгүй хялайчихаад байгаагаа өөрсдөө мэддэггүй юмуу. Хөл гар нь хөшчихсөн ямар [Хориотой Үг] юмнууд барианд ирж бнаа. Эхлээд өөрсдийн биеэ хөгжүүл дараа нь олон юм ярь даа. Цанын холбооны ерөнхийлөгч нь бас ядаж байхад нэг эрүүгийн элемэнт. Багийг толгойлж яваа хүн нь үндэснйи бөхийн махан толгойт. Яана даа .

Avatar

Зочин 2018-03-06 64.119.19.82

Цаначдаа шүүмжлээгүй ээ. Тэд зайлуул хэрээрээ л оролцсон байгаа. Хамгийн гол нь өвлийн олимпод баримталж буй бодлого менежментдээ өөрчлөлт хийгээсэй л гэсийн. Ерөөсөө бид амжилт нь доритой ахихгүй юм бол заавал тэр төрлөөр үзэлцэх хэрэг байна уу? Энэ чинь олон жил 4 давсан боловч цолгүй үлдсэн бөхтэй л адилхан шүү дээ. Хэний чбодсон хайран биз дээ? Тэрний оронд бид өөр төрлүүдээр хүчээ сорьж болдоггүй юм уу? Зөндөө л төрөл байгаа. Энийгээ анхааралдаа аваач ээ.

Avatar

Тэнэг гар 2018-03-06 103.57.93.34

Нормын хувцасыг олимпод явах тамирчидад өгч байдаг үнэхээр тэнэг хүн шүү энэ Шараваа. Бие хаа шигээ том сэтгэхэд яадаг байна аа.

Avatar

Зочин 2018-03-06 122.201.31.226

Адагаасаа байр ээзлээд ирэхэд нь ахиад байна гэж дөгөөсөөр адагт нь тамирчид мөнгө үрсэн, амар амгалан амьтад болчихсон шүү дээ

Avatar

Зочин 2018-03-06 202.9.43.208

Энэ тарган авгай бол унэхээр явцгуй байнаа ингэж цаг монго урж яадаг байнаа оор ажил хий

Avatar

Зочин 2018-03-06 103.229.122.201

Тэшүүр Биатллоныхон эрхээ авчихвал хойноосоо байр эзлээд байгаа цаныхан улсын мөнгийг буцаан төлчөөсэй

Avatar

Зочин 2018-03-06 103.229.122.201

Олимпийн эрх авна гээд улсаас мөнгө авах болохоороо сайхан худлаа шаагаад авчихна. Олимп болохоор энэ муу нэртэй луу данстай хэдэн цаначид л хамаг олны х****л идээд эрхээ аваад олимпийг таслалгүй Монголчууд бгаа шүү гээд явах юм. Хөөрхий эрхээ авч чадаагүй тэр бусад төрлүүд юу ч болоогүй юм шиг л хараад сууж байгаадаа. Эрхээ авснаараа энэ хэд чааваас хамаг муу муухайгийн эзэн болоод суух юм

Avatar

Зочин 2018-03-06 202.179.24.52

цагаан хуудсаар биш цаг, онооны үзүүлэлтээр эрхээ аваад өөрсдийн чадлаараа оролцлоо гэж бна улсаас өгч буй нэртэй нэг баяны [Хориотой Үг] адуундаа өгдөг өвс тэжээлийн мөнгөөр хэдэн хүүхэд яваад ирж үүнээс өөр яалгах гэсийн

Avatar

Зочин 2018-03-06 27.123.214.104

Холблоны нэр дор цалин авч ажил хийсэг дүр эсгэж суухаа боливол яасийн ??? Буруугаа хүлээхгүй…Жишээ нь: Амжилт гаргахгүй тамирчин дасгалжуулагч муу морь муу уяач ялгаа юун ? Ганц морьт уралдаанч, ганц дээлт барилдаанч гэж…

Avatar

Зочин 2018-03-06 202.9.41.144

ЦАНЫН СПОРТОД РЕКОРД АМЖИЛТ ГЭЖ БАЙДАГГҮЙ – гээд тэнэгтээд хэнэгчгүй сууж байдаг? Хоолны савнууд бүгд зайлцгаа. Шинээр спортод үнэн сэтгэлтэй чадвартай тамирчидаар багаа бүрдүүл. Холбоогоо шинэчлэл.

Avatar

Зочин 2018-03-06 77.111.245.12

Даан ч арчаагүй тайлбар хийж суух юм. М а л н у у д.

Avatar

Зочин 2018-03-06 122.201.28.9

Тайлангаа тавих болохоор өнөө олон дарга нар хаачсан бэ?

Avatar

Зочин 2018-03-06 27.123.212.142

Биатлоны зам гүйлтйн цанын зам 2 бас өөр шүү. Харин биатлоныхонд гаргасан зардлаа цанынханд гаргасан бол арай өөр ч байж магадгүй

Avatar

Зочин 2018-03-06 27.123.212.142

За энэ цанынхан ч яахав оролцоод ирж эд нараас гадна өчнөөн олон сая төгрөг зарцуулсан тэшүүи биатлог гээд төрлүүд дээр эрхээ аваагүй нөхдүүдийг яах вэ ьэд нарт хариуцлага тооцмоор бна.

Avatar

зочин 2018-03-06 124.158.124.237

ямар амжилт гэх юм бэ биатлоний тамирчин буудаад торгуулын тойрог тойроод 15км-т 40мин гүйж байна сургалт муу дасгалжуулагяийн мэдлэг муу байна гээд үнэнээ хэлэх ухамсар алга уу та нарт иим байж яаж хөгжих юм бэ хариулна уу

Avatar

Зочин 2018-03-06 27.123.214.104

Дандаа л өөрсдийгөө өмөөрөх юм ? Өмнөх Сочигийн олимпод эмэгтэй нь зам цаг агаарын нөхцөлөөс болсон гээд байсан. 4 жилд 7 секунд ахиулвал хэзээ ядаж эхний 50-д орох вэ? Ичээч. Ингэж ярьж суухдаа.Цанын холбоо хаанаас санхүүждэг болоод хүмүүсийн зардлыг даашаад байна вэ? Унасан бөхөд шалтаг мондохгүй гэж…

Avatar

Зочин 2018-03-06 66.181.185.25

olimpod orolokh bolgondoo l b**s baridag bayji yunykh ni amjilt ni akhikh we? khuwtsas zakhidag yum bol undesniikhee ontslogyg kharuulsan yumaa dursleed zakhiji boldogguy yum uu?dandaa neg archaaguy yum khelji buruugaa khaatsaylji baykh yum daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж