“Гуравтын клуб”-т багтсан Оросын 7 дахь тоглогч П.Дацюк

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

“Гуравтын клуб”-т багтсан Оросын 7 дахь тоглогч П.Дацюк

“Гуравтын клуб”-т багтсан Оросын 7 дахь тоглогч П.Дацюк

Пёнчаны өвлийн олимпийн XXIII наадмын эрэгтэй шайбтай хоккейн тэмцээнд Оросын олимпийн шигшээ баг түрүүлсэн. Оросын олимпийн шигшээ багийн энэхүү түрүү нь 39 настай шигшээ багийн ахлагч П.Дацюкт “Гурван Алтын Клуб”-т элсэж орох эрхийг олгосон. Түүнээс өмнө Оросын хоккейчдоос В.Каменский, А.Гусаров, В.Фетисов, И.Ларионов, А.Могильный, В.Махалов нар “Гуравтын Клуб”-ын гишүүн болоод байсан. Тэгвэл П.Дацюк Пёнчаны олимпийн наадмын алтан медаль хүртснээр тус клубт элссэн Оросын 7 дахь тоглогч болж байна. П.Дацюк ҮХЛ-н Стэнлийн цомыг 2002, 2008 онуудад Детройт Ред Уингис багийн хамтаар хүртсэн бол ДАШТ-нд Оросын шигшээ багийн хамтаар 2012 онд түрүүлсэн.

“Гурван Алтын Клуб” бол шайбтай хоккейн ертөнцөд хамгийн нэр хүндтэй 3 тэмцээн болох Олимп, ДАШТ болон Хойд Америкийн ҮХЛ-н Стэнлийн цомд түрүүлсэн тамирчин, дасгалжуулагчид багтдаг юм. Энэхүү клубт Канадаас Р.Блэйк, Ж.Саких, Б.Шэнахан, С.Нидермайер, К.Пронгер, Э.Стаал, Ж.Тэйвз, П.Бергерон, С.Кросби, К.Перри, Шведээс Т.Юнссон, М.Нэслэнд, Х.Лооб, Н.Лидстрём, Ф.Модин, Н.Крунвалль, Х.Зеттерберг, М.Самуэльссон, Чехээс Я.Ягр, И.Шлегр нарын тоглогчид багтдаг. Харин тус клубт элссэн цорын ганц дасгалжуулагч бол Канадын алдарт дасгалжуулагч М.Бэбкок юм.

П.Дацюкын амжилт:

  • Олимп: Солт-Лейк-2002 хүрэл, Пёнчан-2018 алт
  • ДАШТ: 2012 онд алт, 2010 онд мөнгө, 2005, 2016 онуудад хүрэл
  • Стэнлийн цом: Дейтрот Ред Уингс багийн хамтаар 2002, 2008 он
  • Гагарины цом: СКА Санкт-Петербург багийн хамтаар 2017 он

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж