Үнэт цаасны зах зээлийн журмын төслүүдийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны зах зээлийн журмын төслүүдийг хэлэлцэж байна

Үнэт цаасны зах зээлийн журмын төслүүдийг хэлэлцэж байна

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлд мөрдүүлэн ажиллаж байгаа дүрэм, журам, заавруудыг шинэчилж байна.

Үүний хүрээнд боловсруулсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн нэгдсэн журам”, “Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам”, хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны багц журмуудын шинэчилсэн төслийг Хорооны Үнэт цаасны газраас зах зээлд оролцогчдоор хэлэлцүүлж байна. Төслүүдийг өнгөрсөн оны 11 дүгээр сард хорооны цахим хуудсанд хуулийн дагуу нэг сарын хугацаанд байршуулан, олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд зах зээлд оролцогч нар, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Хэлэлцүүлгүүдэд үнэт цаасны арилжаа, хадгаламж, тооцооны байгууллагууд, брокер, дилер, андеррайтер болон хөрөнгө оруулалтын менежментийн нийт 48 компаниий 59 төлөөлөгч, удирдах ажилтнууд оролцож, саналаа өглөө.

Энэ үеэр Хорооны удирдлага 2017 онд үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид баримтлах бодлогын талаар танилцуулж, сайн ажиллаж, эерэг үр дүн гаргасан тэдэнд баяр хүргэн, цаашид зах зээлээ улам сэргээх, өсөлтүүдээ тогтвортой үргэлжлүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах нь чухал байгааг онцлов.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж