Талийгаачийн амиа алдсан  “Очир төв”-ийн эзнийг иргэний хариуцагчаар татлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Талийгаачийн амиа алдсан  “Очир төв”-ийн эзнийг иргэний хариуцагчаар татлаа

Талийгаачийн амиа алдсан  “Очир төв”-ийн эзнийг иргэний хариуцагчаар татлаа

Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд 13 настай М гэх охин 2018 оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  

Эл хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг /2018.01.11/-ны өдөр Баянзүрх дүүрэгт болсон. Тухайлбал, талийгаач охины хэрэгт  сэжиглэгдэн, шалгагдаж буй Ж, А нарыг буруутай эсэхийг урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Үүнийг эс зөвшөөрч прокуророос 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр прокурорын эсэргүүцэл бичсэн аж. 

Тиймээс хохирогч охины ар гэрийн зүгээс уг эсэргүүцлийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан. Уг хурал өнөөдөр /2018.03.06/-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөлөө. Тухайлбал шүүх бүрэлдэхүүн талийгаачийн амиа алдсан “Очир төв” зочид буудлын эздийг иргэний хариуцагчаар татаж, хэргийн нөхцөлийг дахин харгалзаж үзэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж