АНУ Ким Жон Уныг ахыгаа химийн бодисоор хордуулсан хэмээн шинэ хориг тавив

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

АНУ Ким Жон Уныг ахыгаа химийн бодисоор хордуулсан хэмээн шинэ хориг тавив

АНУ Ким Жон Уныг ахыгаа химийн бодисоор хордуулсан хэмээн шинэ хориг тавив

АНУ өчигдөр (2018.03.06) Ким Жон Уныг өөрийн эцэг нэгт ах Ким Жон-намыг химийн хорт бодисоор хөнөөсөн хэмээн Хойд Солонгосын эсрэг дахин шинэ хориг тавьжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хоёрдугаар сарын 22-нд гаргасан мэдэгдэлдээ “Хойд Солонгос химийн зэвсэг ашиглах тухай олон улсын гэрээг зөрчиж, өөрийн улсын иргэдийн эсрэг химийн хортой бодис ашигласан” хэмээсэн юм.

Хэдийгээр үнэн худал эсэх нь нотлогдоогүй боловч АНУ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг өөрийн эцэг нэгт ах Ким Жон-намыг сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг, VX хорт бодисоор хордуулж хөнөөсөн аллагыг зохион байгуулсан гэж сэжиглэдэг. Энэ хэрэг 2017 оны хоёрдугаар сард  Малайзын олон улсын нисэх онгоцны буудалд болсон билээ.

Хойд Солонгосын эсрэг тавьсан шинэ хоригийн дагуу тус улсад үзүүлэх олон улсын хүмүүнлэгийн яаралтай тусламжаас бусад хандив тусламжийг зогсоож, зээл болон санхүүгийн үйл ажиллагааг царцаах ажээ.

Шинэ хориг арга хэмжээг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд хоригийг үргэлжлүүлэх эсэх нь Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөс татгалзах эсэхээс шалтгаалах ажээ.

Өнгөрсөн долоо хоногт “New York Times” Хойд Солонгос Сирид химийн зэвсгийн үйлдвэрлэлд ашигладаг түүхий эд нийлүүлсэн тухай мэдээлсэн байсан юм. Харин Пхеньян дээрх мэдээллийг үгүйсгэсэн билээ.

Эх сурвалж: Yonhap

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж