Өчигдөр нээлтээ хийсэн 13 дахь удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы үеэр Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын хийсэн ажил болон 2017 оны үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, төв болон орон нутгийн төсвийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьсан юм. Түүнчлэн 2018 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, төсөв, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулжээ.
Тухайлбал, өнгөрсөн 2017 онд Хятадын нийгэм, эдийн засгийн гол зорилго, зорилтууд бүрэн биеллээ олжээ. Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт өртөг 6.9, иргэдийн орлого 7.3 хувиар өссөн байна. Мөн хот сууринд 13.51 сая ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшин олон жилийн дунджаас хамгийн бага хэмжээнд хүрэн, аж үйлдвэрийн орлого 21 хувиар өсчээ. Түүнчлэн экспорт, импорт 14.2 хувиар өсөж, гадаадын хөрөнгө оруулалт 136.3 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоосон гэнэ.
Эх сурвалж: cctv
зочин 2018-03-06 182.160.5.141
тэнэг удирдагчдын мунхаг бодлогоос болж хятад ,орос хоёр нефть,хийн хоолойгоо монголыг тойруулж тавийд байдаг,монголоор дамжуулахад зардал,хөрөнгө оруулалт 5-10 дахин хямд байхад яагаад тойруулаад байгаа юм.хариулт тодорхой,монгол нэг өдөр л украйн шиг тавьтаргүйтэхийг мэдээд,найдваргүй түншийн жагсаалтанд оруулчихсан.уг нь жил бүр 2 тэрбум долларыг транзит тээврийн хөлсөнд зүгээр аваад сууж байгүй юу.
зочин 2018-03-06 182.160.5.141
юу үнэн тэр үнэн,хөрсөн дээрээ бууцгаа,бусдыг дагаж далдганахаа больцгоо,эдийн засгаа аюулгүй хөгжүүлэх бодлогоо тодорхойл,жижиг орон зөнгөөрөө,мөрөөрөө байх нь зөв,галуу хэрээг дуурайж хөлөө хөлдөөгөөд яахав,мөрөөрөө хөжлийн хаялгыг хүртэж сур
зочин 2018-03-06 182.160.5.141
муугаа мэдэхгүй хоёр хөршөө муулаад яахав . энэ хоёр гүрний дундаас нүүгээд америк,ёвроп тив рүү нүүгээд явчих биш.яаж хамтарч ажиллахаа бод.холын америк,европ хоёр монголыг хэзээ ч сингапур болгохгүй.
Зочин 2018-03-06 202.180.220.35
Манай төрийн томчуул яадаж Хятадын удирдагчид ажлын үр дүнгээ юугаар тайлагнадагийг сурах хэрэгтэй. Ард иргэдийн амьдралаа яаж сайжруулснаар тайлагнаж байна. Худлаа үнэн үр дүнгүй ажлаар биш
Зочин 2018-03-06 37.223.104.205
Хорвоогоор дүүрэн гутлаа чирсэн луухааанууд
Хүн муулах яах вэ? Өөрсдөө? 2018-03-06 103.229.123.196
Өөрөө луухааныхаа хийсэн гутлыг чирээд л явж байгаа шүү дээ