Хятад 13.51 сая ажлын байр бий болгожээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Хятад 13.51 сая ажлын байр бий болгожээ

Хятад 13.51 сая ажлын байр бий болгожээ

Өчигдөр нээлтээ хийсэн 13 дахь удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы үеэр Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын хийсэн ажил болон 2017 оны үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, төв болон орон нутгийн төсвийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьсан юм. Түүнчлэн 2018 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, төсөв, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулжээ.

Тухайлбал, өнгөрсөн 2017 онд Хятадын нийгэм, эдийн засгийн гол зорилго, зорилтууд бүрэн биеллээ олжээ. Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт өртөг 6.9, иргэдийн орлого 7.3 хувиар өссөн байна. Мөн хот сууринд 13.51 сая ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшин олон жилийн дунджаас хамгийн бага хэмжээнд хүрэн, аж үйлдвэрийн орлого 21 хувиар өсчээ. Түүнчлэн экспорт, импорт 14.2 хувиар өсөж, гадаадын хөрөнгө оруулалт 136.3 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоосон гэнэ.

Эх сурвалж: cctv

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж