Л.Насанбуян: "Voice" шоунаас хойш Монголд уралдаан, тэмцээнд орохгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Л.Насанбуян: "Voice" шоунаас хойш Монголд уралдаан, тэмцээнд орохгүй

Л.Насанбуян: "Voice" шоунаас хойш Монголд уралдаан, тэмцээнд орохгүй

     

Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар  2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр эфирт цацагдаж байсан юм. Эхний дугаарын содон оролцогчдын нэг нь Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн шавь Л.Насанбуян байв. Түүнийг “Voice”  шоунд орлоо бусад оролцогчдодоо боломж олгосонгүй гэж шүүмжилж байсан бол, нөгөө хэсэг нь  өөрийгөө сориод үзэх хэрэгтэй гэж дэмжих хүмүүс ч олон  байсан юм.

Тэгвэл энэ талаар Л.Насанбуян нэгэн хэвлэлд ийн ярьжээ. Тэрбээр "Би анх тус шоунд бүртгүүлж байхдаа л энэ асуудлыг олон удаа бодож үзсэн. Хүмүүс юу гэж ярьж, хэлэхийг мэдэж байсан учир надад тэр асуудал эмзгээр тусахгүй байгаа. Намайг ‘Universe Best Songs’ тэмцээнд оролцож байхад бас л тэгж хэлж, ярьж л байсан. Дэлхийн 67 гаруй оронд болж буй томоохон хэмжээний шоу албан ёсны эрхтэйгээр Монголд болж байна. Дэлхий Монголын залуус юу өмсөж, юу сонсож, дуулж, яаж урлагаар хичээллэж буйг харж байгаа учир би залуу хүний хувьд орох ёстой гэж бодсон. Магадгүй ‘Youtube’-д тавигдсан миний бичлэгийг сонсоод гадаадын нэг продюсер хамтарч ажиллахыг үгүйсгэхийн аргагүй. Миний хувьд мэргэжлийн сургууль төгсөөд, мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж, явах ёстой замаараа, бор зүрхээрээ хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байгаа Монголын залуусын нэг төлөөлөл. Тиймээс хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд гараа хумхиж суухгүй, ямар нэгэн хэмжээгээр шат ахиж байх ёстой. Миний хувьд би өөрийгөө болчихлоо, би лаг, мундаг гэж боддоггүй. Өөрийгөө байнга голдог, өөрийгөө илүү хүнд сорилтод сорьж үзэхийг боддог. Энэ шоунаас хойш Монголд уралдаан, тэмцээнд орохгүй. Харин магадгүй боломж олдвол гадаадын, мөрөөдөж байсан Америкийн ‘Voice’-д оролцож магадгүй. Мэдээж би хүн бүрд таалагдаж чадахгүй учир хүн бүр л өөр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа. Тэр болгоныг би үгүйсгэхгүй. Би өөрийнхөө хүсэл мөрөөдөлд үнэнч, түүндээ хүрэхийн тулд зүгээр суухыг хүсэхгүй байна" гэжээ.

Сонирхуулахад тэрбээр “Оддын эрэлд-2” тэмцээний тэргүүн байрын шагналт, “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 15 оролцогчдын нэг юм.

              Э.Бурам

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж