Ажилтнаа хүчирхийлсэн мужийн захирагч огцорчээ | News.MN

Ажилтнаа хүчирхийлсэн мужийн захирагч огцорчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Ажилтнаа хүчирхийлсэн мужийн захирагч огцорчээ

Ажилтнаа хүчирхийлсэн мужийн захирагч огцорчээ

БНСУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой гэж үнэлэгдэж байсан улстөрч садар самууны хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорчээ. Нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан эмэгтэй түүнийг хүчингийн хэрэгт буруутгаж, олон нийтэд мэдэгдсэнээр асуудал дэгдсэн байна.

Мужийн захирагч Ан Хи Жун болчимгүй, тэнэг үйлдэл, авир гаргасандаа уучлал эрж, энэ бүхнийг няцааж байсан өөрийнх нь бүхий л мэдэгдэл худал болохыг фейсбүүктээ бичжээ.

Түүний нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ким Жи Юн гэх бүсгүй Холливудын ертөнц дэх бэлгийн хүчирхийлэл, дарамтыг эсэргүүцсэн #MeToo аянаас урам зориг авч, өөрт тохиосон таагүй явдлыг илчлэхийг хүссэн гэнэ. Мужийн захирагч Ан Хи Жун түүнийг найман сарын хугацаанд дөрвөн удаа хүчирхийлсэн гэж мэдэгдсэн юм.

“Би хүн бүрээс, тэр тусмаа хатагтай Ким Жи Юнаас уучлал эрж байна. Бүгд миний буруу. Өнөөдрөөс би албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, улс төрийн бүхий л үйл ажиллагаагаа зогсоож байна” гэж Ан Хи Жун мэдэгджээ.

БНСУ-ын Өмнөд Чунчён мужийн захирагч тэрбээр улс төрийн хүрээлэл дотор нэр хүнд сайтай, нөлөө бүхий нэгэн байжээ. Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг шалгаруулах өрсөлдөөнд Мүн Жэ Интэй өрсөлдөж байсан юм. Хэдийгээр ялагдсан ч 2022 оны сонгуульд Мүний оронд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай нэгэн гэгдэж байлаа.

С.ЦЭЛМЭГ

 

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-06 150.129.140.89

Муу махны хэрэг гэж …

Avatar

Ama 2018-03-06 67.81.182.161

Mongo nehemjil,zugeer orhij bolohgui
Mongol ems uunees suralts,hergiig olon niited zadal,b** aitsgaa,barimt chuhal

Avatar

Dumb 2018-03-06 146.115.171.17

Idlee ene shiltei nuhriig. ‘IJIL’ yum bishuu hihi

Avatar

Зочин 2018-03-06 125.168.37.248

За ассс! Байдаг л нэг явдал!! Сайн эрчvvд хоер улаан хоолойноос болдог нь эртний явдал белгее!!

Avatar

Зочин 2018-03-06 119.40.99.2

MANdaashaa omsood garsan sh de geed l zogsoj bga sh de

Avatar

Зочин 2018-03-06 95.90.211.57

Манайхан бол бандаашаа өмссөн өмсөөгүй гэх тайлбар яриад гүриигээд сууж байгаа даа.

Avatar

Зочин 2018-03-06 202.21.106.118

Harvaas huchindegch munag bn

Avatar

saihan yumaa 2018-03-06 202.21.116.2

yos zuitei gazar saihan yum, manaid bol tag gurigeed buruutgaad suugaad baih yum, UIH-n bandaash, boovon tolgoit Murataas ehleed.

Avatar

Зочин 2018-03-06 202.21.106.130

Ёс зүй гэдэг нь хүчиндэхээсээ өмнө л баймаар юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж