Гадаад паспорт шинээр авахад үүсч буй дараалалын асуудлыг удахгүй шийднэ гэв | News.MN

Гадаад паспорт шинээр авахад үүсч буй дараалалын асуудлыг удахгүй шийднэ гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Гадаад паспорт шинээр авахад үүсч буй дараалалын асуудлыг удахгүй шийднэ гэв

Гадаад паспорт шинээр авахад үүсч буй дараалалын асуудлыг удахгүй шийднэ гэв

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд өглөөний 10.00 цагт шинээр гадаад паспорт авах гэж 300 орчим иргэд дугаарлан зогсож байв. Тэд өглөөний 06.00 цагаас эхлэн тус газрыг онгойхыг хүлээгээд ойролцоогоор дөрөв орчим цаг зогсож байна гэдгээ учирлаж байсан юм. Гадаад паспортыг сунгахгүй, шинээр олгодог болсон цагаас эхлэн энэ дараалал арилахгүй байна хэмээн иргэд бухимдаж байгаагаа илэрхийлсэн билээ. 

Чухамхүү ямар шалтгаанаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар ажил эхлэх цагтаа ажил нь эхэлсэнгүй вэ гэдэг талаар тус газраас иргэдэд ямар ч мэдээлэл өгөөгүй ажээ. 

Иргэн С.Цэрэндулам “Гадаад паспорт захиалах гэж ирсэн. Очоод л захиалчих юм байх гэж бодсон ч, дараалал их байдаг юм байна. Хүмүүсийн ярьж байгаагаар нэг дахь, хоёр дахь өдрүүдэд ажиллаагүй учир өчигдрийн дугаар авсан иргэдээ бүртгэж, захиалга авсны дараа гурван цагт өнөөдрийн дугаарыг тараана гэсэн” гэж ярилаа.

Харин иргэн А.Ариун-Эрдэнэ “Гадаад паспортаа долоо хоногийн өмнө захиалсан тул өчигдөр /2018.03.05/ авахаар ирсэн ч цахилгаанд асуудал үүссэн гээд авч чадаагүй. Өнөөдөр авахаар ирсэн 30 минут хэртэй хүлээсэн. 10 цаг дөхүүлээд онгойсон” гэлээ.

Иргэн Ш.Баяндалай “Иргэний бүртгэлийн газар нь хамгийн их дараалалтай байдаг газар төдийгүй иргэдийг ихээхэн бухимдуулдаг. Манай хүү гадаад паспорт захиалахад заавал дугаар авч үйлчлүүлэх ёстой байдаг. Тиймээс би дугаарыг нь авахаар энд зогсож байна. Гадаад паспортыг сунгахгүй, шинээр захиалах болсон нь иргэн миний хувьд ажилчид болон иргэддээ илүү их ачаалал нэмээд байх шиг санагддаг. Өнөөдрийн дугаарыг нь 3 цагт тараан гэсэн. Зарим иргэдийн ярьж буйгаар өнөөдөртөө зургааны дугаараа тараасан ч бүртгэж амьжихгүй тул маргааш дахин өдөржин дугаарлан зогсох хэрэг гарах нь гэж бухимдуухан байх иргэд цөөнгүй байна” гэж ярьсан юм.

Харин үүсээд буй уг асуудлаар бид албаны хүнээс тодруулах гэсэн боловч хуралтай байна. Хурлын дараагаар мэдээлэл өгье гээд алга болов. Гэхдээ тус газрын мэргэжилтнүүдийн ярьж буйгаар шугам тасарсан гэв. Цаашид ийм асуудал үүсгэхгүйн тулд акт гаргаж, засварлана гэв. 

С.Баасандулам

 

 

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sonnen 2018-03-06 150.129.140.191

Дандаа цагийг нь тулгадаг хайхрамжгүй ханддагын л илрэл. Иргэд өөрсдөө том буруутай шүү дээ. Сая яригдаагүй яригдаад хэдэн сар болж байхад

Avatar

зочин 2018-03-06 182.160.5.141

нэг цэгийн үйлчилгээгээр паспортын материал авч байгаа болов уу

Avatar

Зочин 2018-03-06 202.21.115.242

авч байсан.

Avatar

зочин 2018-03-06 182.160.5.141

хүрэлсэх болон засгийн газрын гишүүдийг очёрт урьж байна

Avatar

зочин 2018-03-06 182.160.5.141

ардын нам гарахаар болж байсан бүх юм болохгүй болох юм ,сунгах боломжтой паспортыг нь зүгээр сунгаад л байлдаа ядахдаа наад очёроо алга болтол нэг,хоёр жилээр сунгаад ачааллаа багасгаач,цонхон дээрээ суудгүй малнуудаа ажлаас нь хал

Avatar

Sonnen 2018-03-06 150.129.140.191

Намуудыг ялгаа яаж ингэж харж чадаж байна аа.

Avatar

Zochin 2018-03-06 211.47.85.196

Mongolchuud gej yu ch zohion baiguulj chaddaggui archaagui s******d yagaad bid nar iim bdag yum be? Ene lalriin heden shiidver gargadag hoison tolgoitnuudiig buudaad alchmar sanagdaj bna. Dan irgeddee hund surtal uusgedeg.

Avatar

l***r 2018-03-06 202.55.191.42

Sdaa huudas ni duusaagui baigaa yumiig sungaj l baigaach odoo shineer avah gej buun yum bolohnee

Avatar

Зочин 2018-03-06 27.123.212.133

USA pas 50 garui xuudastsi ym bn leee

Avatar

Зочин 2018-03-06 27.123.212.133

Xuudas n zooxon boloxoor amarxan duusaad bgaa ym aa

Avatar

Olon xuudastai pasporttai bol iim ym boloxgui sh dee 2018-03-06 27.123.212.133

Xussen xund n nimgen zuzaan pas olgox xeregtei sh dee

Avatar

Содхүүд 2018-03-06 112.72.11.101

Ажлаа хийгээчээ

Avatar

Зочин 2018-03-06 202.9.43.208

Дарга давхарга монголчуудыг унэхээр их доромжлон дээрэлхэж байна даа эд нар айх ичих гэж байхгуй болсон гь иргэд бидний номхон хувиа боддог зантай холбоотой эд нар тэрийг нь мэддэг болчихоод ингэж даварч даналзаж байгаа юм

Avatar

Зочин 2018-03-06 103.26.194.203

Содхүү хар малыг үр ххүхэдтэй нь өөрийг нь дугаарлуулж зогсоовол таарна

Avatar

бодлын хулгайч 2018-03-06 43.228.129.65

[Хориотой Үг] гэж өвөлжингөө хөлдөөж алчихаад. одоо хаврын шороонд дарлуулах нь. чааваас гэж монголын төрийн шийдвэрээ гэж

Avatar

Зочин 2018-03-06 66.181.168.131

archaaguimaa buhel buten uls baij 90 on shig ocherlosoor l bh yum

Avatar

иргэн 2018-03-06 66.181.164.175

Энэ ёстой хүнд сурталтай газар бна лээ. Өглөө ирж очерлоод өдөржин тэнд өмхий өрөөнд суулгадаг. Ихэнх цонхон дээрээ хүмүүс нь бдаггүй, хэлэхээр тоодогггүй. Хүрэлсүх сайдаа, та өөрөө тэнд нэг очоод иргэн хүн шиг очерлоод улаан паспорт аваад үзээч. Яагаад иргэд ийм муухай хүнд сурталыг хүртэж байх ёстой юм бээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж