Гадаад паспорт шинээр авахад үүсч буй дараалалын асуудлыг удахгүй шийднэ гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Гадаад паспорт шинээр авахад үүсч буй дараалалын асуудлыг удахгүй шийднэ гэв

Гадаад паспорт шинээр авахад үүсч буй дараалалын асуудлыг удахгүй шийднэ гэв

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд өглөөний 10.00 цагт шинээр гадаад паспорт авах гэж 300 орчим иргэд дугаарлан зогсож байв. Тэд өглөөний 06.00 цагаас эхлэн тус газрыг онгойхыг хүлээгээд ойролцоогоор дөрөв орчим цаг зогсож байна гэдгээ учирлаж байсан юм. Гадаад паспортыг сунгахгүй, шинээр олгодог болсон цагаас эхлэн энэ дараалал арилахгүй байна хэмээн иргэд бухимдаж байгаагаа илэрхийлсэн билээ. 

Чухамхүү ямар шалтгаанаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар ажил эхлэх цагтаа ажил нь эхэлсэнгүй вэ гэдэг талаар тус газраас иргэдэд ямар ч мэдээлэл өгөөгүй ажээ. 

Иргэн С.Цэрэндулам “Гадаад паспорт захиалах гэж ирсэн. Очоод л захиалчих юм байх гэж бодсон ч, дараалал их байдаг юм байна. Хүмүүсийн ярьж байгаагаар нэг дахь, хоёр дахь өдрүүдэд ажиллаагүй учир өчигдрийн дугаар авсан иргэдээ бүртгэж, захиалга авсны дараа гурван цагт өнөөдрийн дугаарыг тараана гэсэн” гэж ярилаа.

Харин иргэн А.Ариун-Эрдэнэ “Гадаад паспортаа долоо хоногийн өмнө захиалсан тул өчигдөр /2018.03.05/ авахаар ирсэн ч цахилгаанд асуудал үүссэн гээд авч чадаагүй. Өнөөдөр авахаар ирсэн 30 минут хэртэй хүлээсэн. 10 цаг дөхүүлээд онгойсон” гэлээ.

Иргэн Ш.Баяндалай “Иргэний бүртгэлийн газар нь хамгийн их дараалалтай байдаг газар төдийгүй иргэдийг ихээхэн бухимдуулдаг. Манай хүү гадаад паспорт захиалахад заавал дугаар авч үйлчлүүлэх ёстой байдаг. Тиймээс би дугаарыг нь авахаар энд зогсож байна. Гадаад паспортыг сунгахгүй, шинээр захиалах болсон нь иргэн миний хувьд ажилчид болон иргэддээ илүү их ачаалал нэмээд байх шиг санагддаг. Өнөөдрийн дугаарыг нь 3 цагт тараан гэсэн. Зарим иргэдийн ярьж буйгаар өнөөдөртөө зургааны дугаараа тараасан ч бүртгэж амьжихгүй тул маргааш дахин өдөржин дугаарлан зогсох хэрэг гарах нь гэж бухимдуухан байх иргэд цөөнгүй байна” гэж ярьсан юм.

Харин үүсээд буй уг асуудлаар бид албаны хүнээс тодруулах гэсэн боловч хуралтай байна. Хурлын дараагаар мэдээлэл өгье гээд алга болов. Гэхдээ тус газрын мэргэжилтнүүдийн ярьж буйгаар шугам тасарсан гэв. Цаашид ийм асуудал үүсгэхгүйн тулд акт гаргаж, засварлана гэв. 

С.Баасандулам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж