Солонгос хэлний шалгалтын бүртгэл зарим газарт дуусчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалтын бүртгэл зарим газарт дуусчээ

Солонгос хэлний шалгалтын бүртгэл зарим газарт дуусчээ

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өчигдөр (2018.03.05) орон даяар эхэлсэн. Бүртгэл маргааш /2018.03.06/ өндөрлөх бөгөөд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, хэлтсүүдэд авч байгаа юм. Тухайн шалгалтад орохыг хүссэн иргэн 18-39 насных байх бөгөөд БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн, хилийн хориг тавиулсан этгээд биш бол бүртүүлж болох аж.

Бүртгэл эхлээд хоёр хоног болж байгаа ч зарим газар бүртгэлийн квот дууссан байна. Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Баганнуурт 100 квот оногдсоноос өнөөдөр дуусчээ. Тиймээс тус газарт маргааш бүртгэл болохгүй юм байна.

Улаанбаатар хотын дүүргүүдийн хувьд бүртгэл явагдаж байгаа аж.

Солонгос хэлний шалгалтын зохион байгуулагчаар БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар (АҮХНХЭГ) болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар ажиллаж байна.

Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааран шалгалтыг ямар хэлбэрээр авахыг сонгох аж. Одоогоор 4-5 сард шалгалт явагдаж, зургадугаар сарын 11-ний өдөр шалгалтыг хариу задлахаар болсон мэдээллийг байгуулагчаар БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас өглөө.

 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж