АНУ-ын цагаан ордон руу өндөг шидэх нь

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын цагаан ордон руу өндөг шидэх нь

Цөмийн хаягдлыг Мон­гол Улсад булшлахыг эсэр­гүүцсэн монгол залуус хаа холын Лос Анжелесийн гудамжинд эсэр­гүүцлийн жаг­саал хийсэн гэнэ.  Мон­гол жагсагчид ижил өнгийн хувцсаар ган­гарч аваад арав орчим км зам туулан байж Лос Анжелес хотод байрлах Япон Улсын ерөн­хий Консулын газарт очсон бө­гөөд эсэргүүцэж бай­гаагаа илэрхийл­эн нот бичиг гар­дуулсан бай­на. Эдгээр жагсагчид өчиг­­­дөр ч бас АНУ-ын Тө­рийн яамны харьяа Гадаад бод­логын газрын гадаа жаг­саал хийсэн сурагтай. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандсан захи­дал хүртэл гар­дуулсан гэж байгаа. Учир нь хэдэн сарын өмнөөс л “АНУ, Япон зэрэг улсын удирдагчид сэм хуралдаж Монгол Улсад Цөмийн хаягдал булахаар ярилцжээ” гэх хов живийн шинжтэй бор шувуу ниссэн нь гадаадад амьдарч байгаа залууст маань хүрчихсэн хэрэг л дээ. Гэхдээ Монгол Улсын Цөмийн энергийн газар гэж мэргэжлийн бай­гууллага нь энэ мэдээллийг эрс эсэргүүцсэн хариултыг хэлээд олон сар болж байна. Энэ мэдээллийн араас явж байгаа сэтгүүлчид ч “Цөмийн хаягдал булах нь үнэн” гэх баримт хараахан олж амжаагүй л байгаа. Гэтэл бид л гэж бөөн сүржин улсууд, АНУ-д хүртэл жагсаал хийгээд л. Ер нь жагсаал цуглаан хийх нь буруу биш л дээ. Гэхдээ агуулга нь зөв, баримт нотолгоотой асуудал дээр л эвлэлдэн тэмцэж баймаар санагдана. Зөв, бурууг нь ч мэдэхгүй, гүйж очоод л жагсаж байна гэхээр сонин санагдаад байгаа юм. Гэхдээ иймэрхүү жагсаалын “Загалмайлсан эцэг, эх”-үүд ч мөн л адилхан шүү дээ. Баримттай асуудал нэг ч ярихгүй, зөвхөн өөрт нь асуудалтай санагдсан зүйлийнхээ төлөө л эсэр­гүү­цэл илэрхийлээд байх шиг санагддаг шүү. Манайхан ч энэ янзаараа тун удахгүй АНУ-ын Цагаан ордон руу өндөг шидэж мэднэ дээ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж