“Motorola” 12,5 тэрбумаар “Google”-ийн мэдэлд

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

“Motorola” 12,5 тэрбумаар “Google”-ийн мэдэлд

Интернэт ертөнцийн хайлтын системийн “мангас” “Google” компани дэлхийн топ таван гар утас үйлдвэрлэгчдийн нэг болох “Motorola” компанийг худалдан авахаар хоёр тал харилцан тохиролцсон тухай дээрх хоёр компанийн удирдлага албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Кибер ертөнцийн “акул” смартфонд зориулсан Android үйлдлийн систем бүтээсэн нь мобайл зах зээлд дээгүүр “давхиж яваа”. Хүрээгээ улам бүр тэлж, энэ салбарын бизнесийн талбарт ноёрхлоо тогтоохын тулд “Google” компани 12,5 тэрбум ам.доллараар “Motorola”-г худалдан авахаар болсон байна.

Одоо АНУ болон Европын холбооны зүгээс дээрх томоохон наймааг хүлээн зөвшрөөрч, зөвшөөрөл олгох ёстой. “Google”-ийн мэдэгдсэнээр наймаа эцсийн байдлаар энэ оны сүүлээр, эсвэл ирэх жилийн эхэнд бүрэн шийдэгдэх бололтой.

Ямартай ч бизнесийн ертөнцийн энэхүү том наймааг шинжээчид зүйтэй алхам хэмээн дүгнэж байна. Ялангуяа “Google”-д үр өгөөжөө өгнө гэлцэж байгаа юм. Түүнчлэн, хэрэв “Google” дээрх шийдвэрт хүрээгүй байсан бол “Microsoft” өрсөх байсан гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж