Таван гишүүн Байнгын хороог хуралдуулав

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Таван гишүүн Байнгын хороог хуралдуулав

Таван гишүүн Байнгын хороог хуралдуулав

Өргөдлийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Туул голын сав газар, түүний ойр орчимд элс хайрга олборлохыг зогсоох тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэв. 

УИХ-ын чуулган завсарласан үед Байнгын хороо хуралдаж байгаа учраас гишүүдийн ирц хүрэхгүй, товлосон цагаасаа цаг орчим хоцорч эхлэв. Байнгын хорооны хуралд М.Оюунчимэг гишүүнээс гадна, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд нарын гишүүд л оролцов.

Хуралдааны эхэнд салбарын мэргэжилтнүүд Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа. Туул голын сав газар түүний ойр орчимд элс хайрга олборлож байсан 95 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тэгвэл одоо элс, хайрга, шавар олборлох эрхтэй 54 лиценз, хайгуулын 74 лиценз байгаа аж. 

Дээрх тайланг сонссон Байнгын хорооны гишүүд Туул голоос хайрга, дайрга олборлож байгаа бол хөдөө орон нутагт гол уснаас алт олборлож байна. Тиймээс голын ай сав дагасан олборлолтын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэх ёстой гэдгийг сануулж байв. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Орчны бохирдол, Туул голын бохирдол, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах тухай асуудал бол ганцхан Өргөдлийн байнгын хорооны асуудал биш. Үүнийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодтой хамтарч хэлэлцэх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуульд өөрчлөлт оруулаад голын ай сав газарт олборлолт хийхийг хориглох хэрэгтэй байна. Энэ төрлийн ашиглаж байгаа лицензээ өөр газарт олгох, нөхөн төлбөр олгох байдлаар зохицуулах боломжтой гэж харж байна. Голын ай сав газарт олборлолт хийхийг хуулиар хааж өгөхгүй бол энэ асуудал зогсохгүй. Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг харахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар гэх мэт байгууллага бүр өөр өөр юм бичээд оруулаад иржээ. Энэ бүхнээ нэгтгээд, санал онолоо яриад, уялдаа холбоотой ажиллаж болдоггүй юм уу. Засгийн газрын тогтоол гарснаас хойш 2 жил өнгөрчхөөд байхад ямар ч үр дүнгүй сууж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж