Архангай аймагт хорио цээрийн дэглэм тогтоов | News.MN

Архангай аймагт хорио цээрийн дэглэм тогтоов

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Архангай аймагт хорио цээрийн дэглэм тогтоов

Архангай аймагт хорио цээрийн дэглэм тогтоов

Архангай аймгийн Засаг даргын 3-р сарын 4-ний өдрийн 84 тоот захирамжаар Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 2018 оны 3-р сарын 3-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт малын шилжилт хөдөлгөөн хийх, малын мах бэлтгэх, малын гаралтай сүү, цагаан идээ, түүхий эд бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон байна. Захирамжаар голомтын бүсийг тогтоох, хорио цээрийн дэглэм сахиулах, эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан шуурхай бүлэг, Хотонт, Өгийнуур сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн дээрх сумуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал зөвлөгөөн, морины уралдаан зохион байгуулахыг хориглов.

Эх сурвалж: http://arkhangai.gov.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж