"Пёнчан 2018" өвлийн паралимп эхлэхэд 3 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

"Пёнчан 2018" өвлийн паралимп эхлэхэд 3 хоног үлдлээ

"Пёнчан 2018" өвлийн паралимп эхлэхэд 3 хоног үлдлээ

БНСУ-ын Пёнчан хотноо болох өвлийн паралимпийн XII наадам гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болно. Наадмын нээлт ирэх баасан гаригт Пёнчан хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд олимпийн бамбар өнөөдөр Вонжу, маргааш Чонсон хотод очих юм байна. Паралимпийн наадмын бамбар асаах арга хэмжээнд тус наадмын элч төлөөлөгч, БНСУ-ын нэрт уран гулгагч Ким Юна нарын алдартнууд оролцож байна. 

Пёнчан хот дахь олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн 35 мянган хүний суудалтай бөгөөд 2017 оны есдүгээр сарын 30-д ашиглалтад оржээ. 2014 онд бүтээн байгуулалт нь эхэлж байсан цэнгэлдэх хүрээлэнг нийт 78 сая ам.долларын өртгөөр босгосон байна.

БНСУ-ын зүүн хойд нутгийн Канвон-ду аймгийн Пёнчан хотноо болох өвлийн паралимпийн наадамд 49 орны 570 тамирчин спортын 6 төрлөөр 80 багц медалийн төлөө өрсөлдөнө.

“Пёнчан 2018” паралимпийн наадам гүйлт болон уулын цана, биатлон, хоккей, тэргэнцэртэй кёрлингийн төрлөөр болох бөгөөд баг тамирчид олимпийн тосгонд ирсээр байна.

Монгол Улсаас гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд оролцох бөгөөд тэрбээр өчигдөр Пёнчаныг зорилоо.

Б.Ганболд гүйлтийн цанын 20 км, 10 км, 1 км гэсэн гурван төрөлд уралдана. Түүний тэмцээн гуравдугаар сарын 12, 14, 17-ны өдрүүдэд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж