Төрийн үйлчилгээг авахын тулд иргэд авлига өгдөг гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Төрийн үйлчилгээг авахын тулд иргэд авлига өгдөг гэв

Төрийн үйлчилгээг авахын тулд иргэд авлига өгдөг гэв

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс АТГ авлигатай тэмцэж чадаж байгаа эсэх талаар өнөөдөр /2018.03.06/ мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтэд авлигыг хэмжих гурван хэмжүүр байдаг ч энэ талаарх мэдээлэл Монгол Улсад байдаггүй. Энэ чиглэлд Монгол Улс соён гэгээрүүлэх ажил хийдэггүй гэж АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс дүгнэлээ.

2017 онд “Авлига ба хууль эрх зүйн тогтолцоо тайлан”-д дурдсанаар Монгол Улсыг хараат шүүхтэй гэж дүгнэсэн байна. Мөн авлигын төсөөллийн индексээр 180 улсаас 103 дугаарт  Монгол Улс жагссан аж. Уг индекс нь төрийн үйлчилгээ, төрийн төлөөлөл, гишүүдийн авлигын байдал илтгэдэг юм байна.

Үүнээс гадна, Монгол Улс дэлхийн авлигын браметрээр 95 орноос 76-д жагссан, нам, хууль тогтоогчид хамгийн их авлигад автсан гэсэн дүгнэлт гарчээ. Уг үзүүлэлтийг жирийн иргэд өдөр тутамдаа авлигатай нүүр тулж байгаа эсэхээр гаргадаг юм байна. Судалгаанд хамрагдсан хүний 45 хувь нь сүүлийн 12 сарын дотор “Төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгсөн” гэж хариулжээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж