Авлигын индексээр шүүх эерэг үнэлгээ авчээ | News.MN

Авлигын индексээр шүүх эерэг үнэлгээ авчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Авлигын индексээр шүүх эерэг үнэлгээ авчээ

Авлигын индексээр шүүх эерэг үнэлгээ авчээ

Монгол Улсын авлигын төсөөллийн индекс 2017 онд 36 оноотой болж, өмнөх оны үзүүлэлтээс 13 байраар ухарчээ. “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагаас авлигын асуудлаарх нэр хүнд бүхий судалгаа, үнэлгээний 13 байгууллагын тайлан болон энэ чиглэлийн шинжээч, бизнесийн удирдах албан тушаалтнуудын үнэлгээнд тулгуурлан дээрх үнэлгээг гаргажээ.

Манай улсын авлигын төсөөллийн индексийн үнэлгээ юунаас болж буурсан шалтгааныг задлан шинжилж үзвэл, авлигын нөхцөлийг нэмэгдүүлдэг хүнд суртал, төрийн албанд томилоход мерит зарчмын хэрэгжилтийн байдал, төрийн эрхийг тодорхой эрх ашгийн төлөө авах зэрэг хүчин зүйлсийн улмаас буурсан байна. Тухайлбал, авлигын төсөөллийн индексийн нэг эх сурвалж болох “World Bank Country Policy and Institutional Assessment”-ийн тайланд Монгол Улс 2015, 2016 онд 100 онооноос 47 оноо авч байсан бол 2017 онд 43 оноо авч буурсан байна. Энэхүү үнэлгээг дараах 3 асуултаар хэмждэг аж. Үүнд:

  • гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал. төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэх;

  • төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх;

  • төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүсийн далд ашиг сонирхолд автдаг эсэх.

Энэ нь шийдвэр гаргагч нарт хариуцлагын тогтолцоог сайжруулах болон бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг бууруулах шаардлагатайг харуулж байна.

Харин шүүх эрх мэдлийн үнэлгээ өссөн байна. Тодруулбал, авлигын төсөөллийн индексийн 13 эх сурвалжийн нэг болох “Bertelsmann Foundation Transformation Index”-ийн тайланд Монгол Улс 2015, 2016 онд 100 онооноос 36 оноо авч байсан бол 2017 онд 41 оноо авч дээшилсэн байна.

Мөн авлигын төсөөллийн индексийн өөр нэг эх сурвалж болох “Дэлхийн шударга ёсны төсөл”-ийн “Эрх зүйт ёсны индекс”-ийн 2017-2018 тайланд дурдсанаар, түүний нэг үзүүлэлт болох “шүүх авлигад өртөхгүй байдал”-ын үзүүлэлтээр Монгол Улс 2016 онд 0.48 оноотой байсан бол, 2017-2018 онд 0.52 болж эерэг үнэлгээ авсан байна.

Дээрхээс харахад авлигатай тэмцэх үйл ажиллагаа дахь шүүх эрх мэдлийн ололт, амжилтыг бэхжүүлэх, энэ хүрээнд Засгийн газраас өөрийн бүрэн эрхийн хүрээнд шүүх эрх мэдлийг үргэлжлүүлэн хүндэтгэх, дэмжих хэрэгтэйг харуулж байна.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хооной 2018-03-06 43.228.131.206

манжийн дарлалын үе шиг унтаа байдлаасаа салаж манлайвангийн үхэл шиг босоо амьдарцагаая хүмүүсээ??????? цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг би хүснэ цэцэдийн толгойг тасалдаггүй төртэй байхыг би хүснэ?? хулан авхай ингэж айлдсан билээ????????

Avatar

Зочин 2018-03-06 64.119.16.28

Бодит юм байна. Шүүх сүүлийн үед гайгүй болсон шүү.

Avatar

Зочин 2018-03-06 202.21.106.123

Бодит байдалд нийцэхгүй үнэлгээ байна даа.Дээд төвшиндөө авилгал хээл хахууль буурахгүй байгаа нь шүүх хир зэрэг шударга ажиллаж байгааг л харуулж байна шүү дээ. Эрдэнэтийн асуудлыг шүүх яаж ч чадахгүй. Том луйвруудыг шалгаж байгаа дүр үзүүлээд,хүчингүй болгочихдог.Томчууд яагаад хүүхэн хүчиндээд,хулгай хийгээд,улс дамнасан луйвар хийгээд байгаа нь ,Зоригийн хэрэг яагаад илрэхгүй байгаа нь авилгалд идэгдсэн шүүх засаглалтай холбоотой. Тендерүүд бүгд авах эзэн нь анхнаасаа тодорхой болчихсон байдаг.

Avatar

Зочин 2018-03-06 202.70.37.50

Шал худлаа мэдээлэл байна. Шүүх бол авилгалчдын үүр уурхай болсон газар. Дээрээс дурдвал, дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Сонинбаяр, хуучин тэргүүн Амарсайхан нар хууль, дээд шүүхийн тайлбар ер нь хууль тогтоомжийг уландаа гишгэн байж өөрийн хүссэн шийдвэрээ гаргадаг. Энэ хоёр шүүгч олон өвгөд, хөгшид, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хашаа байшин, орон байр, өмч хөрөнгийг луйварчидтай нийлэн дээрэмдэж авсан. Ерөнхийлөгч өө, хууль хяналтын байгууллагуудад их цэвэрлэгээ хийх цаг хэдийн болсон. Ядарсан олон түмний уур хилэн үнэхээр дээд цэгтээ хүрлээ…

Avatar

нэрээр яах юм? 2018-03-06 43.228.131.206

мөнгөнд цаддаг хүн гэж энэ хорвоод нэг ч байхгүй зуун жил наслахгүй байж хоёр зуун жил хэрэглээд барахгүй мөнгө хураачихаад одоо дахиж авилага авах гээд столынхаа шургуулганд мөнгө тоолдог машин хийчихаад сууж байгаа шүүгч нар зөндөө бий?????? авсан авлигаа булах [Хориотой Үг] худлаа юм бичиж ард түмнийг битгий төөрөлдүүл??????

Avatar

иргэн 2018-03-06 66.181.185.103

Шал худлаа мэдээ. Энэ бүх авлига чинь шүүх, хуулийн байгууллага шударга бус ажилласнаас болж гаарч байгаа юм. Одоо үр дагавар нь ингэж гарч байхад энэ бүхний үндэс болсон шүүх нь шударга байна гэнэ дээ. Бүтэхгүй шүүгч нар зөндөө ш дээ. Тэд нарыг зайлуулах хэрэгтэй. Харин Ерөнхийлөгч солигдоод арай гайгүй болоо юу даа. Гэхдээ л хариуцлагыг өшөө чангатгах хэрэгтэй.

Avatar

иргэн 2018-03-06 103.11.195.34

Төрийн албаа үнэлээд зардаг гэж зарлагдсэн улсын үнэлгээ буурах нь лавтай. Шүүх сүүлийн жилүүдэд
хамгийн их авилгатай 5 байгууллагаас хасагдсан. Харин УИХ, Улс төрийн нам, ЗГ багтах болсныг бодохоор хэлэх үг алга.

Avatar

зочин 2018-03-06 202.131.225.150

ер нь 2016 оны сонгуулиас хойш авилга ихэссэн. Татвар, НД, газрын алба, дүүрэг, сургууль, цэцэрлэг хаана л орно мөнгө өгөхгүй л бол юу ч бүтэхээ байсан нь үнэн шүү дээ. цагдаа бол юм л бол торгох гээд аргагүй хэдэн төгрөг өгч байж л садлаг болсон. харин ч шүүх, прокурор чинь гайгүй болсон нь мэдрэгдээд байгаа шүү. дунд доод шатанд бол улаан луйварчид орж ирсэн. арга ч үгүй юм биз дээ. ажил орохдоо мөнгө өгч орсон хүмүүс шархаа нөхөх гээд их л өлөн харагдаад байгаа. 60,0 тэрбумын л балаг шүү дээ

Avatar

ЗОЧИН 2018-03-06

АВИЛГЫН ИНДЕКСИЙН ТӨСӨӨЛӨЛ 2014 , 2015 ОНУУД БУЮУ ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД ХАМГИЙ ДЭЭД ЦЭГТЭЭ , ХАРИН 2016 , 2017 ОНУУДАД НИЙЛЭЭД ХОЁР ПУНКТЭЭР БУУРСАН ГЭХ ХӨНДЛӨНГИЙН " ТРАНС – ПЕР " ҮНЭЛГЭЭ ХИР ҮНДЭСЛЭЛТЭЙ ТОО ВЭ . . . МАНАЙ АВИЛГАЛ БУУРААГҮЙ , БҮР ТЭР БУМ , ТЭР БУМААР ӨСӨӨД , ЦААШИД Ч ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА БУСУУ . . . ХУДАЛ МЭДЭЭГЭЭР БИТГИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЦГЭЭ …

Avatar

Зочин 2018-03-06 122.201.25.46

Трансперенси агентлагийн үнэлгээгээр бол Элбэгдоржийг байхад Монголд авилга буугаад ажлаа өгөнгүүт нь эргээд өссөн юм байна. Одоо шүүх дээр дандаа Элбэгээгийн үед томилогдсон шүүгч нар байгаа учраас эерэг дүнтнэй байгаад юм байна л даа… Тэгэхээр манайд шударга ёсыг тогтоогч маань Элбэгээ л байж дээ тийм үү нөхдөө? Эсвэл ТРАНСПЕРЕНСИ шал худлаа..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж