Тарваган тахлын вакцин тарьж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Тарваган тахлын вакцин тарьж эхлэв

Багануур дүүргийн иргэд өнгөрсөн баасан гаригт нийслэл рүү 60 гаруй тарваганы мах оруулахыг завдсан юм. Иймээс намрын улиралд дэгдэлт нь ихэсдэг  байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг чангатгажээ. Уг ажлын хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар Байгалийн голомтот гоц халдварт өвчин судлалын төвийнхөн хамтран Эмээлт, “Цайз трейд” түүхий эдийн зах, 22-ын товчоо, Хэрлэнгийн гүүр, Баянзүрхийн товчоо, Яармаг, Нисэх, Биокомбинатын техникийн шалган бүртгэх товчоонд байнгын жижүүр гарган нийслэл рүү орж ирж байгаа иргэдэд тарваган тахлын вакцин тарьж эхэлжээ.

Одоогоор нийт 15 мянган хүнд тарваган тахлаас сэргийлэх вакцин хийсэн байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж