Боулингийн сонирхогчдын улсын аваргууд тодров | News.MN

Боулингийн сонирхогчдын улсын аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Боулингийн сонирхогчдын улсын аваргууд тодров

Боулингийн сонирхогчдын улсын аваргууд тодров

Боулингийн сонирхогчдын улсын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн нээлттэй тэмцээн “Биг боулинг” төвд бямба гаригт(2018.03.03) болж, 28 багийн 168 тамирчин оролцов. Багууд урьдчилсан шатанд гурван удаа тоглон, шигшээд долоо нь өрсөлдсөн юм.

Монголын боулинг сонирхогчдын холбоо (МБСХ)-ноос зохион байгуулсан тус тэмцээний ганцаарчилсан төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд Г.Ган-Эрдэнэ (Багануурын усан спорт, боулингийн төв) 680 оноогоор түрүүлж, Б.Саруулболд (“Орон сууц иргэний барилга” компани) мөнгө, С.Сайханаа (“Могул”) хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийнхэд Б.Цэцэгээ (Багануур) манлайлж, Ч.Золжаргал (УБЦТС), С.Саранцэцэг (“Шунхлай”) нар удаалав.

Багийн төрөлд О.Жавзан ахлагчтай “Шунхлай”-гийнхан хамгийн шилдэг нь байсан бол Х.Хишигбат ахлагчтай “Орон сууц иргэний барилга”-ын боулингчид мөнгө, Б.Оюунтуяа ахлагчтай “British school of Ulaanbaatar”-ынхан хүрэл медаль хүртэв. “British school of Ulaanbaatar”-ынхан хүрэл медалийн төлөө Багануурын багтай тоглосон. Эхний тоглолтод оноо тэнцэн, хоёр дахь өрсөлдөөнөөр медалийн эзэд тодорсон юм.

Тэмцээний шилдэг басхүү өндөр онооны эзнээр эрчүүдээс Г.Ган-Эрдэнэ 196, бүсгүйчүүдээс Б.Цэцэгээ 184 оноо авсан амжилтаар шалгарав.

Сонирхуулахад, МБСХ-ноос усны урсгал мэт олон тэмцээнийг, идэвхитэй зохион байгуулдаг билээ. Тэд энэ сарын 17-18-нд Холбооны цом тэмцээнийг зохион, дөрөвдүгээр сард “Big bowling friendship” үндэсний лигийн гуравдугаар улирлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж