“Оскар”-ын алдартнууд ямар бэлэг авсан бэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

“Оскар”-ын алдартнууд ямар бэлэг авсан бэ?

“Оскар”-ын алдартнууд ямар бэлэг авсан бэ?

“Оскар” тойрсон сонин хачин, хов жив одоо ч хуучраагүй байна. Тэдний нэг нь Академийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн 25 алдартанд бэлэглэдэг бэлгийн цүнхэнд юу, юу багтсан тухай юм.

“Оскар”-ын наадмын шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй/эмэгтэй гол  дүрийн жүжигчин, шилдэг эрэгтэй/эмэгтэй туслах дүрийн жүжигчин гэсэн таван номинацид нэр дэвшсэн 25 эрхэмд “Everyone Wins” нэртэй бэлгийн багц өгдөг. Энэ нь “Оскар”-ыг зохион байгуулагчдын бэлэг биш, харин Distinctive Assets хэмээх маркетингийн компанийн сүүлийн 16 жилийн турш хийж буй ажил юм.

Энэ жилийн тухайд бэлгийн цүнхэнд 100 мянган ам.долларын үнэ бүхий бэлэг багтжээ. Танзанид амрах эрхийн бичгээс эхлээд ванны бөмбөлөг, шүдний оо хүртэл байсан гэнэ.

Яг юу, юу байсныг харцгаая.


  • Танзанид хосоороо амрах 12 шөнө, 13 өдрийн 40 мянган ам.долларын үнэ бүхий эрхийн бичиг

Аяллын багцад сафари аялал, агаарын бөмбөлгөөр хөөрөх, тансаг өглөөний цай зэрэг багтжээ. Африкийн топ зочид буудлуудын нэг болох Serengeti Migration Camp-д тухална.


 

  • Өмнөд Калифорнийн алдартай Golder Door спа-д долоо хоног амарч, алжаал тайлах 8850 ам.долларын эрхийн бичиг

Тансаг зэрэглэлийн өрөө, өдөр бүр алжаал тайлах массаж хийлгэх эрх, арьс арчилгааны бүтээгдэхүүн, өглөө, өдөр, оройн хоол зэрэг үйлчилгээ бүгд багтах гэнэ.


 

  • Хавай дахь Koloa Landing Resort-д зургаан шөнө, долоон өдөр амрах эрхийн бичиг

Далайн эрэг рүү харсан үзэмж төгөлдөр зочид буудалд байрлаж, нисдэг тэргээр зугаална. Зочид буудлын спа, усан сан, нар жаргахыг харах гайхалтай үзэмж бүхий лаунж гээд бүх үйлчилгээ тансаг ажээ.


​​​​​​​

  • “Оскар”-т нэр дэвшигчийн өөрийнх нь сонголтоор амьтны хоол үйлдвэрлэгч Halo, Purely for Pets брэндийн 10,000 савлагаа бүтээгдэхүүнийг амьтны асрамжийн газарт хандивлах


 

  • Оддын зөвлөгч Алексис Селецкигийн удирдлага дор фитнессийн хичээл заалгах 10 удаагийн эрхийн бичиг

 

  • Грекийн Халкидики дахь Avaton Luxury Villa-д амрах эрхийн бичиг


 

  • Safi Kilima Tanzanite брэндийн 200 ам.долларын үнэтэй мөнгөн бугуйвч


 

  • Modern Innovations компанийн 195 ам.долларын үнэтэй Bluetooth дуу өсгөгч


 

  • Blush and Whimsy брэндийн өнгө нь хувирдаг, тус бүр нь 22 ам.долларын үнэтэй уруулын будаг


 

  • Charleston & Harlow брэндийн тансаг зэрэглэлийн шар буурцгийн лаа


 

  • Inception of Beauty брэндийн 70 ам.долларын үнэтэй 10 ширхэг нүүр будалтын багсны багц


 

  • 27 ам.долларын үнэтэй PepperFace брэндийн нулимс асгаруулагч хий


 

  • Happiest Tee брэндийн хувцас

 

  • Dandi брэндийн суганы хөлрөлтийг зогсоох наалт


 

  • Face It брэндийн 25 ам.долларын үнэтэй нүүр болон нүдний маск арилгагч


 

  • Le Celine брэндийн сайн чанарын хиймэл сормуус


 

  • Look Fabulous Forever брэндийн нүүр будалтын бүтээгдэхүүн


​​​​​​​

  • Luxura Diamonds брэндийн очир алмазан шигтгээтэй хүзүүний зүүлт


 

 

  • 23andMe брэндийн эрүүл мэнд, зан төрх, гарал угсаа тодорхойлох 200 ам.долларын үнэтэй ДНХ тодорхойлох багаж хэрэгсэл


 

  • Healing Saint брэндийн үс уналтын эсрэг болон арьс арчилгааны серумын нэг жилийн хэрэглээ. Үнийн дүн 2316 ам.доллар


 

  • Өөдрөг, сэтгэл сэргээсэн, сайхан үгсийг бичсэн 199 карт бүхий Bangarang брэндийн модон хайрцаг

 

  • My Magic Mud брэндийн нүүрсний агууламжтай шүд цайруулах үйлчилгээтэй шүдний оо

 

  • Quip брэндийн автомат шүдний сойз

Дээрх бүтээгдэхүүнээс гадна органик иштэй чихэр, жүрж, шоколад, хийжүүлсэн ус, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэт эдлэл гээд 100 орчим бэлэг багтжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж