С.Бямбацогт нарын гишүүд МАА-н бодлого, хаваржилтын асуудлаар асуулга тавив | News.MN

С.Бямбацогт нарын гишүүд МАА-н бодлого, хаваржилтын асуудлаар асуулга тавив

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт нарын гишүүд МАА-н бодлого, хаваржилтын асуудлаар асуулга тавив

С.Бямбацогт нарын гишүүд МАА-н бодлого, хаваржилтын асуудлаар асуулга тавив

Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой эрс өсч 2017 оны байдлаар 66,2 саяд хүрсэн. Гэсэн ч 200 гаруй мянган малчин өрхийн амьжиргаа болсон малын тоо толгой нь өссөнөөс ашиг шим нь төдийлөн нэмэгдэхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр 2018 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 694.0 мянган мал зүй бусаар хорогдож, 12 аймгийн 33 суманд шүлхий өвчин гараад байна. Энэ нь 2018 онд 60 мянган тн мах экспортлох том зорилт тавьсан Засгийн газрын бодлогод том цохилт болж байна. Хэдийгээр цаг наашилж байгаа ч цаашдаа хаваржилт хүндэрч, малын хорогдол нэмэгдэж, мал төллөлтөд хүндрэл учирч болзошгүй байгаа тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад хандан асуулга тавилаа. Эдийн засгийн нэг гол тулгуур нь мал аж ахуй. Уул уурхай шиг дуусч дундардаг биш үржиж төлждөг энэ салбарыг хөгжүүлэх чиглэлээр ‘Монгол мал’ үндэсний хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай гээд олон хууль бодлого батлагдсан. Мөн малчдын амьжиргааг дээшлүүлэхийн тулд тэдний орлогын гол эх үүсвэр болсон малын үүлдэр угсааг сайжруулах, мал эрүүлжүүлэх ажлыг орон даяар эрчимтэй зохион байгуулах, шинээр олон мянган ажлын байр бий болгох малын түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих нь ихээхэн чухал байгаа юм. Тиймээс  гишүүд асуулгадаа ‘Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030’ болон Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, төрөөс гаргасан зарим хууль, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хаваржилт хүндэрч буй аймаг сумдын малчдад цаг алдалгүй туслах шаардлагатай байгааг онцолжээ. Тухайлбал ‘…Үндэсний мал, амьтны эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгох’ , мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хэрэгжилт ямар байгаа талаар тодруулжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, ‘Малжуулах’ төслийг хэзээнээс хэрхэн хэрэгжүүлж эхлэх тухай, мал эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар хариулт ирүүлэхийг асуулгадаа дурдсан байна. Мөн малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад учирч буй хүндрэлийг багасгахад чиглэгдсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлж, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангах зорилтын хэрэгжилтийг ч асуужээ. Үүнээс гадна малын зүй бус хорогдолоос урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, түүний үр дүн, хаваржилт болон мал төллөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсчээ. Асуулгын төгсгөлд Засгийн газраас батласан ‘Үйлдвэржилт 21:100’ хөтөлбөрт туссан малын гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой хариулт ирүүлэх талаар Ерөнхий сайдад ханджээ.

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУРЦЫН ЗАРЦ 2018-03-06 202.179.25.156

МИ ЭНЭ ХОЁР ТЭГЭЭД ХУРЦЫГАА ХАМГААЛЖ ЧАДСАНГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2018-03-06 202.131.230.50

Энэ шүлхийний тархалтанд тагнуул, цагдаагийн байгууллагууд анхаарал тавимаар байна. харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүд өөрсдийн мал, ялангуяа ямаагаа байлгадаг сумдад их анхаарал тавих нь л дээ.

Avatar

Зочин 2018-03-06 237.71.145.172

Zuv tsagt zuv asuulga tavisan baina

Avatar

Зочин 2018-03-06 55.114.168.111

Odoo hawarjiltdaa anhaaral handuulna gedeg mash zow sanaaachlaga shuu. Ene jil hawarjilt hundhen baih tolowtei.

Avatar

Зочин 2018-03-06 239.205.81.234

АН ын үeд хонины нэхий боодол бохины үнэд хүрэхгүй хог дээр хаягдаж байсан алдааг давтмааргүй байна шүү.

Avatar

Зочин 2018-03-06 241.129.211.183

Zuv tsagt zuv asuulga tavisan baina

Avatar

Зочин 2018-03-06 54.210.177.148

Энэ С.Бямбацогт ажил хийж байгаа цөөхөн гишүүний нэг шүү. Ийм гишүүдээ засаг төр нь сонсдог байвал төрийн ажилд тустай

Avatar

Зочин 2018-03-06 60.148.158.88

200 мянган малчин өрх бараг 1 сая шахам хүн малын буянд амьдарч байна. Уг нь малаа эрүүлжүүлж малын түүхий эд, мах махан бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулж экспортод гаргавал МУ дорхноо сэхнэ дээ

Avatar

Зочин 2018-03-06 60.223.206.234

Асуулгынхаа мөрөөр сайн шахаж шаардаж ажиллаарай гишүүдээ. Хэдэн мал нь өвчтэй хэрүүл уруултай энэ нийгмийг яаж өөрчлөнө дөө.

Avatar

Зочин 2018-03-06 60.186.165.167

Малчид малгүй болчихвол нинжагийн арми л нэмэгдэнэ. Хотод утаа ихсэнэ. Хөдөөгөө хөгжүүлж дэмжиж байж түүнээс сэргийлнэ шүү

Avatar

Зочин 2018-03-06 54.10.65.123

Үнэхээр л мал аж ахуй гэдэг чинь дуусахгүй ундардаг том баялаг шүү. Амжилт хүсьe гишүүнээ

Avatar

Зочин 2018-03-06 58.15.87.118

Byambatsogt gishuuniig demjij yawdagaa. AMjillt husii

Avatar

Малын тоо толгой 2018-03-06

Тоо биш чанар гэдэг зүйл дээх нь нилээд яригддаг байсан. Манай МАА одоо бол чанар биш тоогоор л явж байна. Малчид олон малтай байж байж амьжиргаанд хүрэлцэнэ гэж сэтгэдэг. Харин хотын хэрэглэгчид хямд үнээр их хэмжээгээр мах цадталаа идэхийг хүсдэг. Ходоод хогийн сав биш. Үнэн чанартаа бол малчид чанартайгаар эрүүлээр орчин үеийн стандартын шаардлагыг ханагасан МАА эрхэлхэд нэг өрхөд эсвэл нэг аж ахуйд хичнээн толгой мал байх нь оновчтойг бодох ёстой. Бас татвараа төлөөд өөрсдийн зардлаа нэмсэн үнэ цэнээр мал аж ахуйн бүтээгдэхүүнээ зарж борлуулах ёстой. Харин хотын иргэд чанартай стандартын шаардлага хангасан мах бусад малын гаралтай бүтээгдэхүүнийг түүнд тохирсон үнээр худалдан авч хэрэглэх ёстой юм. Үнэтэй санагдвал бага хэрэглэхээс өөр аргагүй. Харин их мах идэхийг хүсч байгаа бол их үнэ төлөхөөс аргагүй.Ингэж байж л МАА хөгжинө тэрнээс Монголын мал Сталиный зөвлөсөн шиг 200 сая хүрлээ ч өнөөгийн байгаа байдлаараа байвал малчид ч олигтой ашиг орлого олохгүй, хотын иргэд ч эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн авч чадахгүй, гадаадад ч олигтой эксдортолж чадахгүй харин байгалийн тэнцвэрийг ноцтойгоор алдагдуулж цөлжилт болон дэлхийн дулааралд хор хохирол учруулна.

Avatar

Зочин 2018-03-06 59.23.116.13

Олон аймаг суманд хаваржилт хүндхэн байна. Энэ хэвээр байвал 62 сая малынхаа бараг 1 саяыг нь зуданд алдах нь. Цаг дулаарлаа гэж засаг тайвширч болохгүй

Avatar

Зочин 2018-03-06 139.204.114.244

Zuv tsagt zuv asuulga tavisan baina

Avatar

Зочин 2018-03-06 240.240.32.220

200 мянган малчин өрх бараг 1 сая шахам хүн малын буянд амьдарч байна. Уг нь малаа эрүүлжүүлж малын түүхий эд, мах махан бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулж экспортод гаргавал МУ дорхноо сэхнэ дээ

Avatar

Малчин иргэн 2018-03-06 202.131.242.254

Мал 60 саяд хүрсний ашиг хаана байна гэдэг яриа буруу. 60 сая малыг Монголын 200 мянган өрх айлын 800 мянган хүн эрхэлж, түүгээр амь амьдралаа авч явж байна. Бид хотын иргэдтэй адил Монгол улсын иргэд. Асуудалд зөвхөн хотын хүний нүдээр хандаж болохгүй. Хотынхонд ашиг өгөхгүй байна гэж. 800 мянган хүний ажлын байр, цалин орлого, амь амьдрал гэж харах хэрэгтэй. 60 сая мал хотынхны хүслээр 30 сая болбол 800 мянган иргэнийг тэжээж дийлэхгүй. Хот рүү нүүх нүүдэл, төвлөрөл, ядуурал асар их нэмэгдэнэ. Мал гэдэг хамгийн багадаа 800 иргэний амь амьдралын асуудал. Малчдад өөр ажлын байр, орлогын эх үүсвэр байхгүй.

Avatar

иргэн 2018-03-06

Мал өссөний 60 гаран саяд хүрсэний ашиг хаана байна,малыг хувьчлаж тоо толгойг өсгөх ашиг шимийг орхигдуулсан харгалган бодлогын гайгаар билчээр хөрс сүйтгэхээс цаашгүй,малын эмчилгээ эрүүлжүүлэлт тарилга туулгалтын ажил үндсэндээ орхигдож,мал эмнэлгийг хувьчлах нэрээр устгасаны хар гайгаар одоо шүлхий мэтийн халдварт өвчнөө эмчлэх байтугай хяналтнаасаа алдаж,мах түүхий эд гадаадад гаргах ажил зогсоход хүрч,дотооддоо махны хомсдол буй болж Дархан хотод гэхэд ганц кг мах 10000 төгрөгт хүрэх гэж байна,малчид ямарч татвар төлөхгүй зөвхөн мянгат малчин болох л зорилттой,мал өссөн ч чанар өгөөж эрс муудсан,баахан ченжүүд махны үнийг хөөрөгдсөн ийм л байдалд хүрсэн нь төр засгийн харалган тэнэг бодлогын хар гай,ийм улсууд учраа хэлээд чаддагт нь зайгаа тавьж өгмөөр юм.

Avatar

Мөөгий 2018-03-06 202.21.116.2

Засгийг газрын мөрийн хөтөлбөрт малчдыг мэдлэгжүүлэх мэдээллээр хангах хөтөлбөр хэрэгжүүлэх том асуудал тусгасан байгаа энэ маш чухал шүү малчдад маань мэргэжлийн наад захын мэдлэг маш дутмаг байна. Хэдийгээр гадны төслийн мөнгөөр янз бүрийн юм санаачилж хийж байгаа ч энэ нь байгаа онохгүй бна шүү өөрөөр хэлбэл тусламжийн мөнгө хий хоосон үрэгдэж байна. Бэлчээрийг 20 жил ярьж байна ногоон алт нь тэр гээд л, шүлхийг бас л ярьлаа үнэндээ амжилтанд хүрсэн юм одоо алга л бна ш дээ. Малчдыг уламжлалт технологи инноваци дээр нь тулгуурлаж хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж