Уул уурхайн салбарынхан канадад чуулж байна | News.MN

Уул уурхайн салбарынхан канадад чуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарынхан канадад чуулж байна

Уул уурхайн салбарынхан канадад чуулж байна

Канадын Торонто хотноо Олон улсын уул уурхайн салбарын хайгуул, олборлогчдын чуулга уулзалт энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж байна. Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм.

Чуулга уулзалтын үеэр зохион байгуулдаг “Mongolia @PDAC 2018” буюу “Монголд хөрөнгө оруулагчдын форум”-д оролцогчдын тоо энэ жил 200 давжээ. Манай улсыг сонирхох хөрөнгө оруулагчдын тоо ийнхүү нэмэгдэж байгаа нь Монголд хөрөнгө оруулах итгэл сэргэж байгааг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байв. Монгол Улс эрдэс баялгийн хайгуулд хөрөнгө оруулагчид амжилтад хүрэх өргөн боломжтой улс хэвээр байгааг форумын үеэр танилцууллаа.

Арга хэмжээний үеэр сайд Д.Сумъяабазар Монголын ард түмэн байгалийн баялгийн үр ашгийг хүртэн тогтвортой хөгжилд хүрэхийг зорьж байна. Энэ зорилтоо хангахад бидэнд хөрөнгө оруулагчидтай тогтоосон урт хугацааны харилцан ашигтай, хамтын ажиллагаа чухал байгааг онцоллоо. Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газар уул уурхайн томоохон ордуудыг эзэмшдэг. Эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, баялгийн сангийн орчин үеийн үр өгөөжтэй менежментийг явуулахаар чармайн ажиллаж байна” гэв.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Канад улс дахь ажлын айлчлалын хүрээнд Канад улсын Олон улсын худалдааны сайдын Парламентын нарийн бичгийн дарга Памела Гоулдсмит Жонестой хоёр талт уулзалт хийсэн юм.

Памела Гоулдсмит Жонес Монгол, Канад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг онцлоод, цаашдын харилцааг улам гүнзгийрүүлэн чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. 

Салбарын сайдын Канад улс дахь айлчлал үргэлжилж байна.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-06 85.126.26.10

Mongol: Sain bna uu bi buhchin bna. Mongol ulsin Uul uurkhain salbarin bodlogo todorhoildog yum. Taniltsahad taatai bna.
Kanad: Sain bna uu bi ediin zasagch, huulich, uul uurkhain mergejiltei Kanadin Uul uurkhain salbarin bodlogig todorhoilogch bna.
Ali n goi sonsogdoj bna hahaha

Avatar

Зочин 2018-03-06 203.169.49.93

Жил болгоны 3 сард энэ хурал болдог, жил болгон монголын шинэ ЗГ,-ын шинэ ерөнхий сайд ирж бид хуулиа өөрчлөнө гэдэг. Ийм байдлаар 20 жил үргэлжилж байна….?

Avatar

Оюунсүх 2018-03-06

Манайх энэ Канадуудаас зайгаа барьсан нь дээр дээ. Оюутолгойг хар

Avatar

Зочин 2018-03-06 49.0.149.66

umnuus ni ichij bna, nodnin Dashdorj said baihda ochij bulterch bulterch irsen yu ch hiigeegui baidal ulam muudsan, odoo yu gej yavaa yum bol fo license uguhiig ugui bolgoj hayachihaad zasgiin gazriin ezemshdeg orduudad hurungu oruulalt heregtei gene uu tiim tenegiig haanaas oloh geed bna aa

Avatar

zochin 2018-03-06 103.229.122.239

eoeoeoeo GADAD YAVJ BAIBAL bolo yum bna ldooo

Avatar

ARD 2018-03-06 202.131.243.162

Далдаак мантуугийн ах махан толгой [Хориотой Үг] сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг зохицуулж чадаагүй, тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байсан. Одоо ч бас л гадаадад дэмий тэнэж явна, өөрийнх нь хэлдгээр ихэнхи хугацааг агаарт өнгөрөөж байгаа бололтой. Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү [Хориотой Үг] махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Хүрэлсүх ээ, энэ [Хориотой Үг] махыг яаралтай огцруул!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж