Оросын тэрбумтны нууц амраг АНУ-аас улс төрийн орогнол хүсчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Оросын тэрбумтны нууц амраг АНУ-аас улс төрийн орогнол хүсчээ

Оросын тэрбумтны нууц амраг АНУ-аас улс төрийн орогнол хүсчээ

Бангкок хотын цагаачдыг түр хорих газарт хоригдож буй, өөрийгөө “секс дасгалжуулагч” хэмээн нэрлэсэн Настя Рыбка  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын улстөрчид хөндлөнгөөс оролцсон хэргийн талаар нарийн ширийн зүйл мэднэ хэмээн зарласан. Настя өөрийг нь хорих ангиас сулласан тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ хакер ажиллагаа явуулсан хэргийн талаар мэдээлэл өгч, тайлагдахгүй байгаа олон асуудлыг ээдрээг гаргахад тусална хэмээн Инстаграм дахь цахим хуудсандаа АНУ-ын сэтгүүлчдэд хандан бичсэн юм. Энэ хэргийн мөрөөр АНУ-ын CNN агентлагийн сэтгүүлчид Бангкокт очиж түүнтэй ярилцсан байна. Харин тэрбээр АНУ-ын Засгийн газраас улс төрийн орогнол хүсчээ. Беларусь гаралтай Настя АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэрэгтэй холбоотой нэг цагийн аудио бичлэг, уулзалтын зурагнууд өөрт нь бий хэмээн мэдэгджээ.

Настя Оросын есөн иргэний хамтаар өнгөрсөн хоёрдугаар сард Тайландын Паттая хотод “секс сургалт” явуулж байгаад баривчлагдсан ажээ. Оросын тэрбумтан Олег Дерипаскагийн нууц амраг байсан Настя 2016-2017 оны хооронд Дерипаска үл таних гурван америктай уулзсаныг нотолж чадна хэмээн ярьжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай эртний найз Олег Дерипаска дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Настя CNN агентлагийн сэтгүүлчдэд хэлэхдээ “Тэдэнд АНУ-ын сонгуультай холбоотой төлөвлөгөө байсан” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж