Төлбөрөө цаг хугацаанд нь төлбөл Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй | News.MN

Төлбөрөө цаг хугацаанд нь төлбөл Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Төлбөрөө цаг хугацаанд нь төлбөл Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй

Төлбөрөө цаг хугацаанд нь төлбөл Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй

Төлбөрөө цаг хугацаанд нь төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлбэл Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй

Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд  зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн санг “Зээлийн мэдээллийн сан” гэдэг. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчид буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээллийг бүртгэдэг.

Монголбанкинд иргэдээс хамгийн их хүсдэг мэдээлэл,  санал гомдол нь дээрх сангийн үйл ажиллагаатай холбоотой  байдаг ба тавьж буй асуултуудын дийлэнхийг зээл болон төлбөр төлөлтийн хугацаа хэтрэлтээс болж дахин банкны зээл авах боломжгүй болсон тухай зонхилж байна.

Зээлийн мэдээллийн санд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани, төрийн байгууллага/эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/, үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээдүүд мэдээлэл нийлүүлдэг. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -Хэвийн
  • 90 хүртэл хоног-Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
  • 91-180 хоног –Хэвийн бус
  • 181-360 хоног –Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног –Муу

Хэрэв зээл болон төлбөр нь төлөгдөж дууссан бол мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш зээлийн эерэг болон сөрөг бүх мэдээллийг 6 жилийн дараа зээлдүүлэгч байгууллага ашиглах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл нь Зээлийн мэдээллийн сангаас харагдахгүй болох юм.

Харин  Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээллийг өөрчлөх тохиолдолд;

  1. Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой.

  2. Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.

  3. Монголбанкинд даалгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах зэргийг харгалзан үздэг.

Эдгээрээс бусад тохиолдолд Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг өөрчлөх боломжгүй тул санхүүгийн харилцагч та төлбөрийн харилцаанд орох үүрэг хүлээсэн гэрээний дагуу төлбөр болон зээлээ цаг хугацаанд нь төлж байх шаардлагатай юм. Түүнчлэн та тухайн үйлчилгээний байгууллагын найдвартай үйлчлүүлэгч байх, сонгосон зээлээ төлж чадах эсэх чадамжаа тодорхойлж байж гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээхийг зөвлөж байна.   

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв 

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-06 66.181.160.13

манайх 2013 онд хугацаа хэтэрсэн ангилалд орсон түүнээс хойш тухайн банкнаас 2 р ч удаа зээл аваад хэвийн явагдаж байгаа . одоо 2018 онд ангиллаа устгуулах арга байна уу өөр банкнаас зээл авах гэхээр болохгүй юм ямар арга байна үүнд хариулт өгөөч

Avatar

zochin 2018-03-06 66.181.160.96

3 jil bolgoj boldoggui ym bolbuu

Avatar

Зочин 2018-03-06 49.0.149.66

orosod yamarch turliin bai zeel torguuli huu tulbur 30000 rublies ih bol gadagsh gardaggui huulitai hunii sain yumig duuriaj huulaach,

Avatar

Худал мэдээлэл 2018-03-06 66.181.186.11

Гарчиг чинь шал худлаа байна. Монголбанк солиорсон уу, мэдээний сайт худлаа шааасан уу. Зээлийн мэдээллийн санд бүх зээлтэй иргэд бүртгэгддэг. Хугацаандаа төлж байна уу төлөөгүй байна уу хамаагүй бүгд бүртгэгддэг шүү. Цаг хугацаандаа төлж байгаа, төлсөн сайн зээлдэгч нар бас харагдаж дараагийн зээл нь хүү буурах, эсвэл илүү мөнгөөр зээл авах боломж гарч ирдэг. Энд бичсэнээр бол зээлийн мэдээллийн сан зөвхөн хар данс хөтөлдөг мэтээр буруу ойлголт өгсөн байна шүү. ЗЭЭЛ АВСАН Л БОЛ БҮГД ХАРАГДДАГ ШҮҮ.

Avatar

зочин 2018-03-06 202.21.106.155

Зээлээ бүрэн төлөөд дууссан бол зээлийн мэдээлэлийн сангийн мэдээлэлийг яаж өөрчилүүлэх вэ. Зээлээ төлж дуусаад 6 жил хүлээх юм уу Одоогоор зээлээ төлж дууссаад 1,2 жил болж байна. Ингэж бизнесийн үйл ажиллагаанд гацаа үүсгэх ямар шаардлага байна. Харилцагч банк болохоор Монгол банк мэднэ гэх юм. Монгол банкныхан энэ мэдээлэлийн сангийн асуудлаа эргэж харж болдоггүй юм уу

Avatar

Эдийн засагч 2018-03-06 66.181.186.11

Зээлийн эдийн засагчтайгаа сайн ярилц. Урьд нь чанаргүй зээлийн зээлийн асуудалтай байсан гээд огт зээл авч болохгүй гэсэн үг биш. Чанаргүй зээлийнхээ түүхийг яриад одооны нөхцөл байдал ондоо болсноо үзүүлэх харуулах болон хангалттай барьцаа байх юм бол зээл авч болношдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж