“Оскар”-ын шагнал хулгайлсан этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

“Оскар”-ын шагнал хулгайлсан этгээдийг баривчилжээ

“Оскар”-ын шагнал хулгайлсан этгээдийг баривчилжээ

“Оскар”-ын шилдэг эмэгтэй дүрийн шагналын хүртсэн Франсес МакДормандын алтан хүний баримлыг ням гаригийн хүлээн авалтын дараа нэгэн этгээд хулгайлжээ.

Лос Анжелес хотын цагдаа нар сэжигтэн этгээдийг баривчилсан байна. “Оскар”-ын шагналын эзэн болсон Франсес МакДорманд ням гаригт хотын захирагчийн хүлээн авалтын дараа шагналаа алдсан  ажээ.

Франсес МакДормандын төлөөлөгч хэлэхдээ “Франсес азаар шагналаа эргүүлэн  олж авсан” хэмээн мэдэгдсэн байна. Алтан хүний баримлыг хулгайлсан этгээд хотын захирагчийн хүлээн авалтын тасалбар борлуулагч болохыг Лос Анжелес хотын цагдаагийн газраас тогтоосон байна.  Жүжигчин Франсес МакДорманд шагналаа алдахын өмнө баримал дээр өөрийн нэрийг бичүүлж амжсан байжээ.

Тэрбээр 1997 онд “Фарго” киноны дүрээр “Оскар”-ын шилдэг эмэгтэй дүрийн шагнал авч байсан юм.  Өнгөрсөн ням гаригт болсон “Оскар”-ын наадмаас Франсес ‘Three Billboards Outside Ebbing, Missouri.’ Киноны дүрээр хоёр дахь удаагаа “Оскар”-ын шагналын эзэн болсон юм.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж