Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

”Онги”-ийн Мөнхбаяр

“Онги гол” хөдөлгөөнийхөн энэ өдрүүдэд арван жилийн ойгоо Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онгийн голын хөвөөнд “Хуралдай” зохион байгуулан тэмдэглэж байгаа аж. Удирдлагыг нь гартаа “барьдаг” болохоор ч тэр үү, Ц.Мөнхбаяраар шууд төсөөлөгддөг уг хөдөлгөөнийхөн хэдийгээр өнгөрсөн жил “Гал үндэстэн” холбоонд нэгдсэн ч өнөөг хүртэл үйл ажиллагаагаа Онгийн голын сэдвээс холдуулаагүй     билээ. Гол ус, байгаль экологийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж буйг нь хэн ч буруу гэдэггүй. Харин уул уурхайн зарим компани руу буудаж, айлган сүрдүүлж, мөнгө нэхсэн гээд сүүлийн үед рекет талын таагүй зүйлд суралцаад байгаад нь иргэд ихээхэн дургүйцэх болсон юм. Саяхан л гэхэд “Онги” Ц.Мөнхбаяр иймэрхүү хэрэгт холбогдон “Ганц худаг”-т сар гаруй хоригдоод гарсан билээ. Үүнээс өмнө “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлсэнгүй гэж агсран Засгийн газрыг шүүхэд өгч даналзсан ч заргаа авч чадаагүй билээ. “Монгол газар нутаг, байгаль орчныхоо төлөө тэмцсээр байх болно.” хэмээн байнга шүд зуун хашгирах тэрбээр өнгөрсөн хавар бас Төрийн ордон руу нум сумаар харваж, төв талбайг морины жүчээ болгох шахсан “гавьяатай”  нэгэн.

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж