ОХУ-ын “Роскосмос” болон БНХАУ-ын Үндэсний сансрын захиргаа сансар судлал, тэр дундаа сарыг шинжлэн судлах тал дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Саяхан Токио хотноо зохиогдсон Сансар судлалын форумын үеэр хоёр улс хамтын ажиллагааны хэлэлцээрт “Роскосмос”-ын захирал Игорь Комаров, Үндэсний сансрын захиргааны тэргүүн У Яньхуа нар гарын үсэг зуржээ.
Уг баримт бичигт тусгаснаар Оросууд “Луна-Ресурс-1” аппаратаа 2022 он гэхэд саран дээр буулгах бол хятадууд 2023 он гэхэд сарны өмнөд хэсэгт сансрын аппаратаа буулгах ажээ. Мөн хоёр тал сансрын орон зайг судлах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх төв байгуулахаар тохиролцлоо.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Газрын наймаачин 2018-03-06 202.21.116.66
Саран дээр газар авмаар байна. Таньдаг мэддэг хүн байна уу? Зуслангийн газар авах хэрэгтэй байна. Наран талдаа.
Чук 2018-03-06 112.72.11.113
Газар байхгүй ээ. Чойжоо тэнд сарны хороолол барьж байгаа. Чи тэнд 8% байр аваач. Утаагүй жорлон үнэртдэггүй гэсэн шүү. Гэр бариад гал түлээд унав да
оном 2018-03-06 202.70.34.30
Даллаал биз. хэнд хамаатайн бэ. нийгэм гэдэг чинь сарлуу даллалдаг, саран дээр очдог, сар судалдаг, саранд шүлгээ бичдэг гээл байдаг. тэгж байж хүний нийгэм урагшилдаг. Тэгээд яахавдээ, юм явдагаараа л явна. жингийн цуваа юу гэдэг билээ. ийм аль наль юм бичээд нэмэргүй гэдгийг одоо ойлго ойлго.
Зочин 2018-03-06 202.21.106.121
Монгол эрчууд сар луу турийвчээрээ даллана
Лхагва 2018-03-06 59.153.87.50
Саран дээр хүн очсон эсэх нь 22 23 онд тодорхой болох нь дээ
Судлах ч гэждээ 2018-03-06 103.229.120.176
Саран дээр цэргийн бааз байгуулах боломжийг хайж бгаа байх оо