Номын сүлжээ худалдааны “Московский дом книги” дэлгүүрийн тандалтаар оросууд орчин цагийн зохиолчдоос Дэн Браун, Стивен Кинг, Нобелийн шагналт Кажуо Исигуро нарын зохиолыг харин Оросын сонгодгуудаас Федор Достоевский, Михаил Булгаков нарын зохиолыг шимтэн уншиж байна хэмээн мэдээллээ.
Олон улсын зохиолчдын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг Олон улсын ПЕН клубын санаачилгаар 1986 оноос тэмдэглэж байгаа юм. Энэ өдөрт зориулан “Московский дом книги” дээрх тандалтыг сүлжээ дэлгүүрүүддээ хийжээ.
“Ямарваа нэг зохиолчийн ном олонд түгэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Жишээ нь, шинэ бүтээл гаргах. Борис Акунин, Дэн Браун нар саяхан шинэ романуудаа гаргаад байгаа нь топ 10-т орох хүчин зүйл юм” хэмээн “Московский дом книги” сүлжээний удирдагч Надежда Михайлова РИА Новости-д ярьжээ.
Япон гаралтай, Их Британийн иргэншилтэй Кажуо Исигуро саяхан Нобелийн шагнал хүртсэн нь түүний бүтээлийг сонирхох эрэлтийг нэмэгдүүлсэн хэмээн тэр бас хэлжээ. Исигурогийн номуудын борлуулалт бараг 14 дахин өссөний дотор хамгийн эрэлттэй байгаа “Остаток дня” роман ажээ.
Ном хамгийн эрэлттэй байгаа Топ 10-ын зохиолчийн тоонд Оросын зохиолчдоос Борис Акунин, Федор Достоевский, Михаил Булгаков, Корней Чуковский, Самуил Маршак нар оржээ. Эдний сүүлийн хоёр нь хүүхдийн зохиолчид юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
и 2018-03-06 122.201.22.176
oros oron nom unshiltaaraa deegur oroh bhaa unuudur garlaa gehed margaash nuguudur ni orchuulaad gargana.manai orchuulga muu deer zarim ug ni orsooroo yavj bh jishee anna karinina .
Зочин 2018-03-06 202.131.245.243
Дэлхийд гарч байгаа бэстселлерүүд 1-3 сарын дараа орчуулагдаад гардаг юм. Бүх салбарын мэргэжлийн болон уран зохиолын номууд. Манайд бол Шүүдэрцэцэгийн чалчилт л байх шив дээ?
Зочин 2018-03-06 182.160.37.206
oros bol nomiig deedeldeg gadaad baruunii ornuudiin sain nomuudiig bygdiig orchuulj gargadag tygeedeg delgeryyldeg oron yarih yum baihgyi.
Зочин 2018-03-06 182.160.37.206
ene chini harin anh udaagaa zov heregtei medee oruulsan baih chini.
Зочин 2018-03-06 103.9.90.98
оРОСУУД УНШДАГААРАА НЭГ НОМЕР БАЙХ ОО, АВТОБУС МЕТРО ХАА САЙГҮЙ Л НОМ ШАГАЙСАН ХҮМҮҮС БАЙДАГ
oros delxiid nomer 1 2018-03-06 202.70.34.30
ном унших тал дээр оросууд номер 1 байхаа. за битгий дайраад байгаарай. өөрсдөө ном уншихгүй, дээр нь орос явж үзээгүй бол дуугай л бай.
Зочин 2018-03-06 202.21.106.136
Булгаковын нөгөө л Мастер маргарита уншигдсаар. Шал балай зохиол байналээ. Массийн сэтгэхүй гэж
Shuudanch 2018-03-06 202.9.42.22
Худгийн мэлхийд нарны сарнай муухай санагддаг юм гэнэ лээ хөө
Зочин 2018-03-06 182.160.37.206
germanii gete-giin faust zohioloos sanaa aguulga avch bichsen yum shig sanagddag.
zochin 2018-03-06
Достоевский бол үнэхээр мундаг зохиолч биширсэн хүндэлсэн,
Зочин 2018-03-06 202.9.44.88
Тосгоны Иванууд яг ном уншиж харагдаач
ЗОЧИН J&J 2018-03-06
Ф .ДОСТОЕВСКИЙ – ЯЛАНГУЯА " БРАТЬЯ КАРАМАЗОВЫЙ " – ОРОСЫН ДЕТЕКТИВЫН ЭЦЭГ ГЭДЭГТЭЙ ХЭНЧ МАРГАХГҮЙ . М . БУЛГАКОВЫГ СТАЛИН , УДИРДЛАГУУД ХОРИГЛОДОГ БАЙСАН , ЗА МАНАЙД БОЛ ХЭРЭВ УНШДАГ БОЛ ЭЛБЭГДОРЖ , БАТТУЛГА НАР НЭН ДАРУЙ УСТГУУЛАХ БАЙСАН БАЙХ … НОБЕЛИЙН ШАГНАЛТ КАДЗУО ИСИГУРО – г ОДОО ОРОС ГЭЛТГҮЙ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ШИМТЭН УНШИЖ БАЙНА – ТОДОРХОЙ НЭР ЗААВАЛ … – " НЕ ОТПУСКАЙ МЕНЯ " – БЕСТСЕЛЛЕР – гэхүү . . ,
зочин 2018-03-06 59.153.112.178
Оросууд маш их уншдаг хүмүүс.