Оросууд ямар зохиолчийн номыг илүү уншиж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Оросууд ямар зохиолчийн номыг илүү уншиж байна вэ?

Оросууд ямар зохиолчийн номыг илүү уншиж байна вэ?

Номын сүлжээ худалдааны “Московский дом книги” дэлгүүрийн тандалтаар оросууд орчин цагийн зохиолчдоос Дэн Браун, Стивен Кинг, Нобелийн шагналт Кажуо Исигуро нарын зохиолыг харин Оросын сонгодгуудаас Федор Достоевский, Михаил Булгаков нарын зохиолыг шимтэн уншиж байна хэмээн мэдээллээ.

Олон улсын зохиолчдын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг Олон улсын ПЕН клубын санаачилгаар 1986 оноос тэмдэглэж байгаа юм. Энэ өдөрт зориулан “Московский дом книги” дээрх тандалтыг сүлжээ дэлгүүрүүддээ хийжээ.

“Ямарваа нэг зохиолчийн ном олонд түгэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Жишээ нь, шинэ бүтээл гаргах. Борис Акунин, Дэн Браун нар саяхан шинэ романуудаа гаргаад байгаа нь топ 10-т орох хүчин зүйл юм” хэмээн “Московский дом книги” сүлжээний удирдагч Надежда Михайлова РИА Новости-д ярьжээ.

Япон гаралтай, Их Британийн иргэншилтэй Кажуо Исигуро саяхан Нобелийн шагнал хүртсэн нь түүний бүтээлийг сонирхох эрэлтийг нэмэгдүүлсэн хэмээн тэр бас хэлжээ. Исигурогийн номуудын борлуулалт бараг 14 дахин өссөний дотор хамгийн эрэлттэй байгаа “Остаток дня” роман ажээ.

Ном хамгийн эрэлттэй байгаа Топ 10-ын зохиолчийн тоонд Оросын зохиолчдоос Борис Акунин, Федор Достоевский, Михаил Булгаков, Корней Чуковский, Самуил Маршак нар оржээ. Эдний сүүлийн хоёр нь хүүхдийн зохиолчид юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж