Оросууд гэртээ хоол хийхийг илүүд үзэх болжээ | News.MN

Оросууд гэртээ хоол хийхийг илүүд үзэх болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Оросууд гэртээ хоол хийхийг илүүд үзэх болжээ

Оросууд гэртээ хоол хийхийг илүүд үзэх болжээ

Nielsen компанийн хийсэн судалгаагаар, өнгөрсөн 2017 онд оросууд төрөл бүрийн гоймон, соус, хоолны амтлагчийн худалдан авах нь нэмэгджээ.

Судалгааг 10 мянгаас дээш хүн амтай хотуудад хийсэн байна. 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны нэгдүгээр сарын хооронд хийсэн судалгаагаар гоймонгийн борлуулалт 3,5 хувь, соусных 4,9 хувь, амтлагчийнх 2,2 хувь, ургамлын тосных 33,9 хувь өссөн болохыг Nielsen компанийн судалгаа харууллаа.

Мөн судалгаагаар сүүлийн нэг жилийн дотор оросууд гэрээсээ гадуур хооллоход зарцуулах мөнгөний хэмжээгээ бууруулсан байна. Харин хоолны түүхий эдийн борлуулалт нэмэгдсэн байгаа нь оросууд гэртээ хооллохыг илүүд үзэж байна хэмээн дүгнэхэд хүргэж байгааг тус компаниас гаргасан хэвлэлийн мэдээнд онцолжээ.

Нарийвчилсан судалгаагаар, гоймон дундаас хатуулаг ихтэй гурилаар хийсэн макарон өнгөрсөн онд 13,9 хувь өссөн байна. Өмнөх 2016 онд борлуулалтын өсөлт нь 6,6 хувь байжээ. Макароноос гадна шпагетти, вермишель, рожки зэрэг гоймон, бас цагаан болон гурвалжин будааны борлуулалт ч нэмэгджээ.

Амтлагчдаас кетчупын борлуулалт илүүтэй нэмэгдсэн байна.
 

Эх сурвалж:РИА НОВОСТИ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

m 2018-03-06 122.201.22.176

orsuud gertee l hooloo hiiged shireegee toirood iddeg shuu dee.suuliin zaluuchuud l tm bolson bh haa saigui

Avatar

ухаанаараа бай л даа.. 2018-03-06 202.70.34.30

өөр өөрсдийн савандаа бай л даа. дундуур лонхнууд халгиж цалгиад л байх юм.

Avatar

Зочин 2018-03-06 66.87.73.44

За юун нэрэлхүү юм оросууд ядуураад л гадуур гуанз ресторанаар хооллохоо болио л биз дээ,нуугаад байх юу байна.

Avatar

зочин 2018-03-06 59.153.112.178

Орос эзэгтэй нар угаасаа хоол хийнэ гэж үзүүлээд өгдөг дөө

Avatar

Зочин 2018-03-06 66.181.184.96

Гэрийн хоол шиг баталгаатай, сайхан идээ хаа байхав дэ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж