Nielsen компанийн хийсэн судалгаагаар, өнгөрсөн 2017 онд оросууд төрөл бүрийн гоймон, соус, хоолны амтлагчийн худалдан авах нь нэмэгджээ.
Судалгааг 10 мянгаас дээш хүн амтай хотуудад хийсэн байна. 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны нэгдүгээр сарын хооронд хийсэн судалгаагаар гоймонгийн борлуулалт 3,5 хувь, соусных 4,9 хувь, амтлагчийнх 2,2 хувь, ургамлын тосных 33,9 хувь өссөн болохыг Nielsen компанийн судалгаа харууллаа.
Мөн судалгаагаар сүүлийн нэг жилийн дотор оросууд гэрээсээ гадуур хооллоход зарцуулах мөнгөний хэмжээгээ бууруулсан байна. Харин хоолны түүхий эдийн борлуулалт нэмэгдсэн байгаа нь оросууд гэртээ хооллохыг илүүд үзэж байна хэмээн дүгнэхэд хүргэж байгааг тус компаниас гаргасан хэвлэлийн мэдээнд онцолжээ.
Нарийвчилсан судалгаагаар, гоймон дундаас хатуулаг ихтэй гурилаар хийсэн макарон өнгөрсөн онд 13,9 хувь өссөн байна. Өмнөх 2016 онд борлуулалтын өсөлт нь 6,6 хувь байжээ. Макароноос гадна шпагетти, вермишель, рожки зэрэг гоймон, бас цагаан болон гурвалжин будааны борлуулалт ч нэмэгджээ.
Амтлагчдаас кетчупын борлуулалт илүүтэй нэмэгдсэн байна.
Эх сурвалж:РИА НОВОСТИ